| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00205/И |
| Дугаар | 155/ШШ2024/00394 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/00394
| 2024 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2024/00394 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/00205/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: С.О ,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.О нь шүүхэд Х аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нягтлан бодогчоор, Х ын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нягтлан бодогчоор, Х ын Нефт баазад 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор, Х аймгийн Нефт хангамжийн баазад 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.О ы Х аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Х аймгийн Х ын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, Х аймгийн Х ын Нефть баазад 1990 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Х аймгийн Нефть хангамжийн баазад 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус нягтлан бодогчоор ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа.
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...С.О ы хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, бусад бичиг баримтууд үрэгдсэн, Х тосгонд ажиллаж байх хугацааны архивын баримт шатсан зэргээс өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироод байна...гэв.
Хүсэлт гаргагч С.О нь шүүхэд Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 11 сарын 06-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1985 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаар Төгсөгчдийн хуваарь батлах тухай тушаал, Х аймгийн Эрдэнбулган сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар Бараа материал, эд хөрөнгийн тооллого явуулах тухай захирамж, түүний хавсралт, Х аймгийн Эрдэнбулган сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар Комисс томилох тухай захирамж, түүний хавсралт, БНМАУ-ын Тээврийн Яамны харьяа Х аймаг дахь Х ын нефть баазын даргын 1990 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 40 дүгээр Ажилд авах тухай тушаал, Х аймаг дахь нефть хангамжийн баазын даргын 1994 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр Шагнах тухай тушаал, түүний хавсралт, Х аймаг дахь нефть хангамжийн баазын даргын 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар Арга хэмжээ авах тухай тушаал, Х аймаг дахь нефть хангамжийн баазын даргын 1995 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалууд, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 12 сарын 21-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дүгээр Таслан шийдвэрлэх тогтоол, Х аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3/294, Х аймгийн Х тосгоны захирагчийн ажлын албаны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/867 дугаар албан бичгүүд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр З.Э , Д.О нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-21(А), ХААТР-1(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагч нь 1990-2000 онуудын ажилласан жилийг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, Х аймгийн Мөрөн, Э сумдаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ажиллаж байсан гэх Х аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн анги, Х аймаг дахь Худалдаа бэлтгэлийн анги, Х аймгийн нефть хангамжийн бааз зэрэг байгууллагууд хэзээ байгуулагдаж, хэзээ татан буугдсан талаарх лавлагаа зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
...С.О ы хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, бусад бичиг баримтууд үрэгдсэн, Х тосгонд ажиллаж байх хугацааны архивын баримт шатсан зэргээс өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироод байна...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 11 сарын 06-ний өдөр гэсэн дардас дарагдсан БНМАУ Х аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1985 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаар: ...1.1985 онд их, дээд, тусгай дунд, ТМС төгсөгчдийн ажиллах хуваарийг №1-ээр баталсугай ...,
Хавсралт: ...С.О...Э ХБ ангид ... гэсэн бичвэр бүхий Төгсөгчдийн хуваарь батлах тухай тушаал,
Х аймгийн Э сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар: ...1985 оны 12 дугаар сарын 25-наас 29-ний дотор багтаан явуулж, тооллого хийх комиссуудыг хавсралтаар баталсугай...,
Хавсралт: ...12...ня-бо О ... гэсэн бичвэр бүхий Бараа материал, эд хөрөнгийн тооллого явуулах тухай захирамж, түүний хавсралт,
Х аймгийн Эрдэнбулган сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар: ...3. Агентуудын барааны үнэ зохицуулах ажих хийх төлөөлөгчдийг хавсралтаар баталсугай...
Хавсралт:...О ХБА-н тооцооны ня-бо... гэсэн бичвэр бүхий Комисс томилох тухай захирамж, түүний хавсралт,
БНМАУ-ын Тээврийн Яамны харьяа Х аймаг дахь Х ын нефть баазын даргын 1990 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 40 дүгээр: ...С овогтой О 1990 оны 06-р сарын 16-наас эхлэн тооцооны ня-богоор авч ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд авах тухай тушаал,
Х аймаг дахь нефть хангамжийн баазын даргын 1994 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тушаал: ...идэвхтэй ажилласан газрын бүртгэл тооцооны зарим ажилтнуудыг 3-р хавсралтаар тус тус шагнасугай...,
Хавсралт: ...С.О Тооцооны ня-бо 2000=00... гэсэн бичвэр бүхий Шагнах тухай тушаал, түүний хавсралт,
Х аймаг дахь нефть хангамжийн баазын даргын 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар: ...ШТС-ын тооцоо хариуцсан мэргэжилтэн ня-бо С.О ... нарын нэг сарын цалингийн 20 хувиар тус тус хассугай... гэсэн бичвэр бүхий Арга хэмжээ авах тухай тушаал,
Х аймаг дахь нефть хангамжийн баазын даргын 1995 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар: ...ня-бо С овогтой О нарыг 1995 оны... сарын 11-нээр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж,... гэсэн бичвэр бүхий Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 05-ны өдөр гэсэн дардас дарагдсан Х аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1994 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн: ...Тооллогын ажил үүргийн хуваарийг хавсралтаар баталсугай...,
Хавсралт: ...ШТМ, талон маягт бусад үнэт цаас-С.О ... гэсэн бичвэр бүхий Комисс томилох тухай тушаал, түүний хавсралт,
Х аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1994 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн: ...3. хавсралт №1-д дурьдсан жагсаалтаар 3225 төгрөгөөр шагнасугай...
Баазын даргын 15-р тушаалын хавсралт: ...10. С.О ня-бо ... гэсэн бичвэр бүхий Тэргүүний хүмүүсийг шагнах тухай тушаал, түүний хавсралт,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 12 сарын 21-ний өдөр гэсэн дардас дарагдсан 1996 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дүгээр Таслан шийдвэрлэх тогтоол,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/473 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...С О , ажилладаг байгууллага: Худалдаа бэлтгэлийн трест ажилд орсон он: 1986, эрхэлдэг ажил: нягтлан бодогч, оршдог сум, район: Х ,... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,
Гэрч З.Э ийн: ...Би 1981 оноос 1995 он хүртэл Х аймгийн Х хотын Худалдаа бэлтгэлийн трестэд тогооч хийдэг байсан. С.О намайг Х аймгийн Х хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байхад нягтлан бодогчоор ажиллахаар ирж байсан. Би ажлаас гарсныг бол мэддэг, Х аймгийн Нефтийн нягтлан бодогчоор ажиллахаар явж байсан. С.О бид хамт ажиллаж байх үеийн хар цагаан фото зургийг нотлох баримтаар өгье... гэх,
Гэрч Д.О ийн: ...Би 1979 оноос 1994 он хүртэл Х аймгийн Х хотын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагч хийдэг, С.О намайг Х аймгийн Х хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байхад нягтлан бодогчоор ажиллахаар ирж байсан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагч С.О ы Х аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн анги, Х аймгийн Х ын Худалдаа бэлтгэлийн анги, Х ын Нефть бааз, Х аймгийн Нефть хангамжийн баазад тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Иймд шүүх хүсэлт гаргагч С.О ы Х аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор, Х аймгийн Х ын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нягтлан бодогчоор, Х аймаг дахь Х ын Нефть баазад 1990 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор, Х аймгийн Нефть хангамжийн баазад 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч С.О нь 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй болох нь Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар: С ын О нь (Р***) нь 1990-2000 оны хооронд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй болно. гэх,
Хүсэлт гаргагч С.О ы ажиллаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгуулагад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3/294 дүгээр: С ын О (РЭ65090805) 1985-1986 онд Эг-Үүрийн САА-н Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, холбогдох материал манай архивт байхгүй нь үнэн болно. гэх,
Х аймгийн Х тосгоны захирагчийн ажлын албаны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/867 дугаар: Тосгоны захирагчийн ажлын албаны байр болон архивын байр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шатсан. Х хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1986-1990 онд нийтийн хоолны нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх С ын О д холбогдох баримт бичгийн лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх,
Х аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 03/237 дугаар: Дуутан овогтой С ын О (Р***) Х аймгийн Нефть хангамжийн баазад 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байсантай холбоотой цалингийн лавлагаа, тушаал, холбогдох бусад баримтууд байгууллагын архивт хадгалагдаагүй байна. гэх,
Х аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3/64 дүгээр: С.О ы (Р***) Х аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 онд томилогдон ажиллаж байсантай холбоотой цалин хөлсний лавлагаа, тушаал холбогдох бусад баримт бичиг манай архивт байхгүй болно. гэх албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн ХААТР21(А) маягт, Хаягийн хуудас №7 маягт зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.О ы Х аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор, Х аймгийн Х ын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нягтлан бодогчоор, Х аймаг дахь Х ын нефть баазад 1990 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор, Х аймгийн Нефть хангамжийн баазад 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА