Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00393

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00393

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00288/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн И сумын 5 дугаар багт оршин суух, Г.Ш ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.Ш ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Ш нь Х аймгийн И сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, тууварчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас холбогдох тушаал олдоогүй, миний туувар тууж байсан хугацааны цалин жилийн эцэст нэг бичигдсэн зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм...гэв.

Хүсэлт гаргагч Г.Ш нь шүүхэд Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 11/218, Х аймгийн И сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/68 дугаар албан бичгүүд, Х аймгийн И сумын Саруул-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолт, Х аймгийн И сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 3 сарын 04-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 06/414 дүгээр Хугацаат цэргийн алба хаасан лавлагааны хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ч.Бадам, Ч.Очиржав нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1990-2000 онуудын ажилласан жилийг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, Х аймгийн Цагдаагийн газраас хүсэлт гаргагчийн ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа, Х аймгийн И сумын Засаг даргын Тамгын газраас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой цалингийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас холбогдох тушаал олдоогүй, миний туувар тууж байсан хугацааны цалин жилийн эцэст нэг бичигдсэн зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн И сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/68 дугаар: И сумын Саруул-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан Г.Ш цалингийн тодорхойлолт. Үүнд:

1983 он 01 сар, хоног 30, цалин 145, 02 сар хоног 28, цалин 139, 3 сар хоног 30, цалин 138, 4 сар хоног 30, цалин 139, 5 сар хоног 30, цалин 131, 6 сар хоног 30, цалин 280, 7 сар хоног 30, цалин 154, 8 сар хоног 30, цалин 433, 9 сар хоног 30, цалин 309, 10 сар хоног 30, цалин 40,

1984 он 01 сар хоног 30, цалин 148, 2 сар хоног 29, цалин 90, 3 сар хоног 30, цалин 132, 4 сар хоног 30, цалин 115, 5 сар хоног 30, цалин 114, 6 сар хоног 30, цалин 200, 7 сар хоног 30, цалин 200, 8 сар хоног 30, цалин 200, 9 сар хоног 30, цалин 200, 10 сар цалин 306, 11 сар, 12 сар хоног 60, цалин 712 нийт 2417,

1985 он 01 сар хоног 30, цалин 341, 02 сар хоног 28, цалин 332, 3 сар хоног 30, цалин 334, 4 сар хоног 30, цалин 304, 5 сар хоног 30, цалин 300, 6 сар хоног 30, цалин 355, 7 сар хоног 30, цалин 548, 8 сар хоног 30, цалин 546, 9 сар хоног 30, цалин 541, 10 сар хоног 30, цалин 541, 11, 12 сар хоног 60, цалин 980,

1989 он нийт 800, 1991 он хоног 360, цалин 2,137, 1992 он нийт 10,640. гэсэн түүвэр бүхий Х аймгийн И сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга, нийгмийн даатгалын улсын байцаагч ХӨНД0449 гэсэн тэмдэг дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн тодорхойлолт,

Х аймгийн И сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 3 сарын 04-ний өдөр, 2024 оны 04 сарын 01-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалин хүснэгтүүд,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/365 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...Гаваа Шинжээравдан, ажилладаг байгууллага: Саруул-Амьдрал нэгдэл, ажилд орсон он: 1983, цех, тасаг, бригад:4-р хэсэг, эрхэлдэг ажил: тугалчин, оршдог сум, район: И ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,

Гэрч Ч.Бадамын: ...Би Х аймгийн И сумын Саруул-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад саальчин, Г.Ш Х аймгийн И сумын Саруул-Амьдрал нэгдлийн эрлийзийн фермд үхэр, тугал хариулдаг байсан... гэх,

Гэрч Ч.Очиржавын: ...Г.Ш Х аймгийн И сумын Саруул-Амьдрал нэгдлийн фермд эхнэр нь саальчин, өөрөө тугал, үхэр хариулдаг байсан. Г.Ш 1982 онд цэргээс халагдаж ирээд, түүнээс хойш нэгдэлд ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж, хүсэлт гаргагч нь Х аймгийн И сумын Саруул-Амьдрал нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдлоо.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагч Г.Ш гийн Х аймгийн И сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн Х аймгийн И сумын Саруул-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан талаарх зарим баримтууд холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 11/218 дугаар: Тус аймгийн И сумын Саруул-Амьдрал нэгдлийн 1983-1992 оны тушаал шүүж үзэхэд Г.Ш г малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,

Х аймгийн И сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 3/112 дугаар: ...Тус сумын архивт 1987 оны баримт байхгүй тул лавлагаа олгох боломжгүй байна. гэх,

Хүсэлт гаргагч Г.Ш 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй болох нь Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 135 дугаар: Г.Ш-ИЙН (Р***) нь 1990-2000 оныг дуусталх хугацаанд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй болно. гэсэн бичвэр бүхий албан бичгүүд,

Хугацаат цэргийн алба хаасан болох нь Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 06/414 дүгээр: Гаваа /Даваа/-гийн Шинжээравдан БХЯ-ны сайдын 1979.06.11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар Х аймгаас 1979.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1982.06.09-ний өдрийн н/235 дугаар тушаалаар 1982.08.19-ний өдөр 384878 дугаар цэргийн батлахтай халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа,

Ял шийтгэгдэж байгаагүй болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, өдрийн Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Хэрэгт хүсэлт гаргагчийн ХААТР21(А), ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтууд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 06/414 дүгээр Хугацаат цэргийн алба хаасан лавлагааны хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Ш гийн Х аймгийн И сумын Саруул- Амьдрал нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА