| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00277/И |
| Дугаар | 155/ШШ2024/00332 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2024/00332
| 2024 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2024/00332 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/00277/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадионы Оргил-1, Чингисийн өргөн чөлөө, Х банк цамхаг хаягт байршилтай, регистрийн дугаар 2693321, Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х банк хувьцаат компанийн Х салбар хариуцсан менежер, Э.Ц ,
Хариуцагч: Х аймгийн Т сумын 1 дүгээр багийн Мандал 18 дугаар гудамжны 5 тоотод оршин суух, Ж.Д ,
Хариуцагч: Х аймгийн Т сумын 1 дүгээр багийн Мандал 18 дугаар гудамжны 5 тоотод оршин суух, Д.У нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,110,092.18 (хорин дөрвөн сая нэг зуун арван мянга ерэн хоёр төгрөг арван найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Д , Д.У нар нь Х банкны Х салбарын Т тооцооны төвтэй 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/201944513568 тоот зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 12,602,244.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 24,543,391.54 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33,002.41 төгрөг, нийт 37,178,638.02 төгрөг төлсөн байна.
2024 оны 3 дугаар сарын 05-ны байдлаар зээлийн төлбөр 17,397,755.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,598,873.36 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 113,462.89 төгрөг хугацаа хэтрүүлээд 338 хоног болж байна.
Иймд банк зээлийн эрх нээх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.4 хэсгүүдийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1.2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
А.Үндсэн зээлийн төлбөр 17,397,755.93 төгрөг,
Б. Зээлийн хүүгийн төлбөр 6,598,873.36 төгрөг,
В. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 113,462.89 төгрөг, нийт 24,110,092.18 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Жавзандуламын Даваацэрэн нь Х банк хувьцаат компаниас 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 (гучин сая) төгрөг авч байсан.
Одоо зээлийн үлдэгдэл төлбөр болох 24,110,092.18 (хорин дөрвөн сая нэг зуун арван мянга ерэн хоёр төгрөг арван найман мөнгө) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Ж.Д , Д.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,110,092.18 (хорин дөрвөн сая нэг зуун арван мянга ерэн хоёр төгрөг арван найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д гийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 278,500 төгрөгийн 50 хувь болох 139,250 төгрөгийг хариуцагч Ж.Д , Д.У нараас, 50 хувь болох 139,250 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 139,251 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Д , Д.У нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,110,092.18 (хорин дөрвөн сая нэг зуун арван мянга ерэн хоёр төгрөг арван найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Д , Д.У нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч Ж.Д , Д.У нараас 139,250 төгрөгийг, улсын орлогоос 139,251 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА