Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2016/00301

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ц.О

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2016/00068/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэнээс дээрх хугацаа ажиллаж байснаар тооцогдохгүй байгаа тул цугларсан нотлох баримтыг үндэслэн дээрх хугацаанд Жаргалант сумын Улаан туг нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, талхчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт оршин суух, РЕ65061966 дугаар регистртэй, Мянган овогт Бүдрагчаагийн Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О нь 8 дугаар ангиа төгсөөд хөдөө гарч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд үнээний фермд саальчнаар ажиллаж байсан бөгөөд одоо ч гэсэн хөдөө мал маллан амьдарч байгаа. Түүний нэгдэлд ажиллаж байсан 1981-1986 оны хоорондох баримт болон хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй болоод байгаа учир шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ц.Оийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.О нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ц.О Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Оийн 1981 оны 11 дүгээр сараас 1991 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Жаргалант сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Намын үүрээс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Жаргалант сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас явуулсан үзлэгт амжилттай бэлтгэсэн Ц- От халуун баяр хүргэж соёлч хот айл гэрчилгээ олгов гэх бичилттэй гэрчилгээ, нэгдлийн шеф, аймгийн цэрэг иргэний хамгаалалтын штабаас 1982 оны 2 дугаар сарын 01-ний өдөр олгосон ...нөхөр Ц.От...үр бүтээлтэй ажиллаж байгаа тул дурсамж хадгалуулж, мөнгөн шагналаар шагнав гэх бичилттэй дурсамж, гэрч Г.Б-н Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1959 оноос сүү тосны заводад сүү авдаг ажил хийж байсан. 1981 онд Ц.О нь саальчнаар ирж ажиллаж байсан. Ээжтэйгээ сааль саадаг хүүхэд байсан. Нэгдэл тартал...тасралтгүй ажиллаж байсан...1986 он хүртэл ажилласан жилээ тогтоолгох хэрэгтэй байгаа юм байлгүй...Ц.О нь 8 жилийн сургуулийг 1981 онд төгсөөд 7 дугаар сараас нь нэгдэлд элсэж саальчин хийж байсан... гэх мэдүүлэг, гэрч Н.Тгийн Ц.О нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан. 1981 оны 6 дугаар сард сургуулиа төгсөж ирээд Нямаагийн фермд сааль саадаг байсан. Зах зээлийн хувьчлал болох хүртэл буюу нэгдэл тартал...тасралтгүй ажиллаж байсан. Дан сааль саадаг байсан....бид нэгдэлд хамт ажилладаг байсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Ц.Оийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал болон хөдөлмөрийн дэвтэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Тус аймгийн Жаргалант сумын Улаантуг нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Ц.От холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/311 тоот тодорхойлолтХөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Тус сумын 1 дүгээр багийн иргэн Ц- овогтой Оийн 1981-1985 онуудад Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр тухайн үед бригадын төвийн архивт байж байгаад алга болсон нь үнэн гэх бичилттэй 3/336 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Болдуу овогт Ц-ын Оийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА