Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Д.С

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2015/0036/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.С нь 1932 онд Ш, Д нарын охин болж мэндэлсэн. Би багаасаа эцэг Ш овоглож явсан бөгөөд эцгийгээ нас барсны дараа улаан паспорт авахдаа эх Дгаар овоглож авсан ба одоо иргэний үнэмлэх маань Дгийн С юм. Би 7 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд төрсний гэрчилгээн дээр зарим хүүхдүүд Дгийн С, зарим хүүхдүүд Шын С гэж бичигдсэн юм. Иймд Д овогтой С нь Ш овогтой гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч эмч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч ажилтай, Мөрөн сумын 12 дугаар багийн 16-13 тоотод оршин суух, ЦГ67013001 дугаар регистртэй, Ар тогоруутан Сгийн Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээжийг С, ээжийн маань ээж нь Д, аав нь Ш гэдэг хүмүүс байсан юм. Бид нарын төрсний гэрчилгээн дээр эхийн нэр дээр Дгийн С, Шын С гээд өөр өөр бичигдсэн байгаа юм. Иймд Дгийн С нь Ш овогтой болохыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.С нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд Миний ээжийг С, ээжийн маань ээж нь Д, аав нь Ш гэдэг хүмүүс байсан юм. Бид нарын төрсний гэрчилгээн дээр эхийн нэр дээр Дгийн С, Шын С гээд өөр өөр бичигдсэн байгаа юм. Иймд Дгийн С нь Ш овогтой болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан гэж тайлбарлаж байх ба Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.4-т Эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч мөн эсэх гэжээ.

Өөрөөр хэлбэл эрх олгосон баримт бичигт дурьдсан овог, эцэг, эхийн нэр, нэр төрсөн он сар өдөр, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг шүүх тогтоох ба харин иргэний хувийн байдлыг тодорхойлох бичиг баримт болох иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэрэг иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээний эзэмшигчийг тогтоохгүй бөгөөд эдгээр бичиг баримтад овог нэр зөрвөл захиргааны журмаар иргэний бүртгэлийн байгууллага түүнийг тогтоон шийдвэрлэх юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид нэхэмжлэл гэх /-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ гэсэн байх бөгөөд 12 дугаар зүйлийн 12.1.1-т Эдийн болон эдийг бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогчоос гаргасан нэхэмжлэл, 12.1.2-т Бусдын эрх, эрх чөлөө ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл, 12.1.3-д Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт, 12.1.4-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол... гэж тус тус заасан байх тул шүүх зөвхөн хуульд зааснаар өөрийн бүрэн эрхэд хамаарах нэхэмжлэлийг шийдвэрлэх юм.

Д.Сгийн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх нэхэмжлэл биш бөгөөд харин захиргааны журмаар Иргэний бүртгэлийн байгууллага шийдвэрлэнэ.

Иймд нэхэмжлэлийн Шдлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Д.Сгийн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ