Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/04670

 

 

 

 

 

 

2024

 

 

 

 

 

20 184/ШШ2024/04670

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч:**** ***** . Хаяг:**********

Хариуцагч: **** ****  Хаяг: **** **** 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Иргэн**** миний бие 2013 оны 5-р сарын 31-ний өдө*****  тоотод байраа захиалсан. 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр тооцож 2013 оны 5-р сарын 31-ний өдөр 7,352,000 төгрөг, 2013 оны 12-р сарын 23-ны өдөр 5,514,000 төгрөг, 2014 оны 8-р сарын 21-ний өдөр 7,218,000 төгрөг, 2014 оны 8-р сарын 29-ний өдөр 5,644,500 төгрөг, 2014 оны 11-р сарын 4-ний өдөр 5,200,000 төгрөгөөр тус тус төлсөн. 2018 он хүртэл орон сууц баригдахгүй зогссон тул иргэд хуралдаж оршин суугчдын эрхийг хамгаалах зорилгоор түр хороог байгуулсан.

 

Түр хороо Н*****ХХК-тай зөвшилцөн байрны давхардлыг арилгах, орон сууцыг бариулж дуусгах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мөнгийг төлж барагдуулах, мөнгөө буцааж авах хүмүүсийн мөнгийг өгөх зорилгоор м.кв үнийг 1,450,000 төгрөг байхаар нэмж өөрчилж, 2018 оны 11-р сарын 23-ны өдөр*****оотод орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний хавсралтыг шинээр байгуулж орон сууцны төлбөрт нийтдээ 53,302,000 төгрөг төлөхөөр болсон. Төлбөрийг 2019 оны 01-р сарын 24-ний өдөр 6,315,000 төгрөг, 2020 оны 4-р сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 6-р сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 7-р сарын 01-ний өдөр 58,500 төгрөг, 2020 оны 3-р сарын 4-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 7-р сард байрандаа орсон бөгөөд ямар нэгэн айлтай давхардаагүй 90С байрны 139 тоотод гэр бүлийн хамтаар амьдарч байна. Иймд ***** өгнө үү

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ***** нэхэмжлэлтэй, *****д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг компанийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ***ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****** нь хариуцагч **** ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***н шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. П******-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагч *****тоотод байрлах 36.76 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424,460 төгрөгөөс 212,230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 212,230 төгрөгийг хариуцагчаас, 212,230 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ