Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2016/00303

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1963 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багт оршин суух, ********* дугаар регистртэй, Тогоруу овогт Ц-ийн Нгийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 155/2016/00077/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Ц.Н нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумыг зоотехникч мэргэжлээр төгсчХөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зоотехникчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш Ялалт нэгдлийг хувьчлагдах хүртэл буюу 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал зоотеникчээр тасралтгүй ажилласан. Ажилд томилсон тушаалд Д.Н гэж бичсэн ба миний эцэг, эх гэрлэлтийн баталгаа байхгүй байсан учраас би эхээрээ овоглодог байсан юм. Түнэл сумынхан миний эцгийг мэддэг болохоор аав Дандарын нэрээр овоглож хөдөлмөрийн дэвтэр олгосон байна. Би 1990-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан бөгөөд одоо өндөр настны тэтгэвэрт гарах нас болж байгаа тул миний Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр бригадад зоотехникчээр 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.

Мөн миний төрсний бүртгэлийн лавлагаа Ц-ийн Н** нэрээр гарч ирсэн ба миний бүх бичиг баримтууд Ц-ийн Н нэрээр явдаг. 1971 онд анх сургуульд орохдоо Н нэрээр явж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт Дандарын Н гэснийг дараад овгийг Ц- гэж цэнхэр балаар засч бичсэн талаар мэдэхгүй байна. Бид нарыг сургуулиа төгсөхөд Хөдөө аж ахуйн Удирдах газарт бичиг баримт шууд ирчихдэг байсан. Тэгээд намайг шууд Түнэл суманд хуваарилчихсан юм. Сүүлд 2-3 жил ажилласныхаа дараа хөдөлмөрийн дэвтрээ авъя гэхэд нэгдлийн боловсон хүчин Дандар гэсэн нэрийг дараад Ц- гээд биччихсэн байсныг мэдсэн. Дараа нь Иргэний бүртгэлийн хэлтсээс эцэг эх нь гэрлэлтийн баталгаагүй гэсэн лавлагаа гаргуулж үүнийг баталгаажуулж авсан.Одоо хөдөлмөрийн дэвтэр дээрх овог нэр зөрүүтэй байгаа учир түүний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Н нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааны явцад хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ц.Н Д.Н, Ц.Н** нэрээр ажиллаж амьдарч байсан, түүний эцэг Б.Дандар, эх Я.Ц- нар гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Тус аймгийн Түнэл сумын 1963 оны төрөлтийн бүртгэлийн дэвтэрт 1963 оны 06 сарын 13-ны өдөр Ц-ийн Н** төрсөн байх ба тухайн үед Ц-ийн Н гэсэн нэртэй бүртгэл бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 1/146 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Эхийн, эцгийн нэр: Я, нэр Ц-, 1963/06/13-нд гэртээ төрүүлсэн Ц-ийн Н**г 1963/07/05-нд Хөвсгөл аймгийн Түнэл сум 30-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул... гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэр бүлгүй болохыг тодорхойлов. Монгол Улсын иргэн ****** овог Тогоруу, эрэгтэй эцэг, эхийн нэр *** гэх бичилттэй 08/000599 дугаартай гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэр бүлгүй болохыг тодорхойлов. Монгол Улсын иргэн, *****, овог Тогоруу, эмэгтэй, эцэг эхийн нэр Я, нэр Ц- гэх гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, гэрч Т.******* Нэрийг нь Н гэдэг юм. Эцэг эхээс дөрвүүлээ. ********************** гэсэн хүүхдүүд байдаг... гэх мэдүүлэг, гэрч Б.Ш Бид зоотехникч Н гэдэг байсан. Өөр нэрээр мэдэхгүй юм. Том ах нь Батдэмбэрэл, 2 дахь ах нь Баасанхүү, 3 дахь нь Н, 4 дэх эрэгтэй дүү нь Хүрэлчулуун гэдэг юм... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо. Иймд хүсэлт гаргагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1984 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбарыг үнэлж, Хөдөө аж ахуйн яамны харъяа Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумаас 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр олгосон 089270 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Ц.Н мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Ц.Н нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зоотехникчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Нгийн 1984 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1984 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газраас томилогдон ирсэн...Д.Нг 1-р бригадад зоотехникчээр, 7 сарын 05-наас...тус тус томилсугай гэх бичилттэй Ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай 24 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1994 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Түнэл сумын Ялалт нэгдлийг хувьчлах тухай 01 тоот тогтоолын хуулбарХөдөө аж ахуйн яамны харъяа Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумаас 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр олгосон 089270 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрч Т.******* ...Ц.Н нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1, 2 дугаар бригадад малын зоотехникчээр 1984-1990 оны хооронд ажиллаж байсан. Бид тус нэгдэлд хамт ажиллаж байсан. Тэр үед нэгдэл дундын зоотехникчээр 2 хүн ажилладаг байсан. Нэг нь Ц.Н, нэг нь манай өнгөрдөг нөхөр байсан...1984 оны зун 7 сараас 1990 он хүртэл ажилласан...зоотехникч нь малын үржил, чанар, зохиомол хээлтүүлэг зэрэг ажил хийдэг байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Ш Ц.Н нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1-р бригадад зоотехникч мэргэжлээр 1984 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал ажиллаж байсан. Тэгээд орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөж байсан...зоотехникч нь мал үржлийн алба, малын үйлдвэр угсааг сайжруулах, малын тэжээл, малын чанарыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байсан...би Түнэл сумын Ялалт нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор 1970 оноос 1994 онд нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд Хөдөө аж ахуйн яамны харъяа Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумаас 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр олгосон 089270 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Ц.Н мөн болохыг тогтоож, түүний Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зоотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоов.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөдөө аж ахуйн яамны харъяа Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумаас 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр олгосон 089270 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ********* дугаар регистртэй, Тогоруу овогт Ц-ийн Н мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тогоруу овогт Ц-ийн Нгийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зоотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА