| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0517/Э |
| Дугаар | 438 |
| Огноо | 2017-12-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 438
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Эгийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0059 00044 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Боржигин овогт Эгийн Н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "Хөдөлгүүр авто сервис” ХХК-д механикч ажилтай, ам бүл 7, эмэг эх, эгч, зээ, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Хангайн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ....... Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр) Яллагдагч Э.Н нь 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 57 дугаар гудамж 06 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч зурагт, хөөрөг хулгайлж хохирогч Т.Солонгод 513.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. |
| ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ: "Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй” гэв. Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- "...Миний алдсан хөөрөг цагаан өнгөтэй гадуураа ямар нэгэн бичиг хээ байхгүй, цулгай цагаан, улаан өнгийн толгойтой голоороо ногоон өнгийн бөгжтэй, зэс халбагатай дунд гарын хөөрөг байсан. ...Уг хөөргийг манай өвөө Цэгмид аав Баярсайханд 2003 онд өгч байсан. Манай аав 2011 онд нас барахаасаа өмнө надад хөөргийг үлдээсэн юм. Уг хөөргийг би бурхан тахилынхаа урд тавьчихдаг байсан. ...Хэрэг гарсны дараа Н нь Эрдэнэхүү гэж ахаараа манай байшингийн гал тогооны өрөөний хагарсан цонхыг шиллүүлж янзлуулж өгсөн. ...Алдагдсан зурагтаа хүлээж авсан, хагарсан цонхоо |
| 2 |
| засуулсан. Одоо хөөрөгний үнэ болох 150.000 төгрөгийг нэхэмжилж байна, энэ хохирлыг төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24, 25),
"...3.1. Шинжилгээнд хүргүүлж буй хагарч бутарсан, цагаан өнгөтэй хэсгүүд, улаан өнгийн толгойтой, хүрэн өнгийн металл халбагатай хөөрөг нь шилээр хийсэн байна.
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн тайланд “...Хөөрөг, хөөрөгний толгой...180.000...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55, 56),
-“...надаас ямар учиртай хөөрөг гарч ирснийг санахгүй байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70),
Э.Мишээл, Д.Эрдэнэхүү нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 35, 36), ял шийтгэгдсэн эсэхийг |
| 3 |
| шалгах хуудас (хавтаст хэргийн 75), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 109, 110), хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 111) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Гурав. Шүүхээс шүүгдэгч Э.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд
Шүүгдэгч Э.Н нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 57 дугаар гудамж 06 тоотод, 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, нууцаар хууль бусаар, шунхайн сэдэлтээр шууд санаатай үйлдлээр, хохирогч Т.Солонгын гэрт нэвтэрч 513.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-"Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2017 оны 8 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлт, (хавтаст хэргийн 39, 40, 55, 56), -Шүүгдэгч Э.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Цонхыг нь гараараа цохиж хагалаад байшинд орсон...Зурагт тэвэрчихсэн такси барих гээд зогсож байтал ...Цагдаа хүрч ирээд цагдаагийн хэлтэс дээр авчраад эрүүлжүүлсэн...” -"...Надаас ямар учиртай хөөрөг гарч ирснийг санахгүй байна...” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 69, 70) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дээрх баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Э.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Э.Н нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн |
| 4 |
| зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Э.Нд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд улсын яллагчаас Э.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчмыг үндэслэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй (хавтаст хэргийн 75), гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 (нэг) жил, 01 (сар) хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Э.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 28 хэсэг болж хагарсан хөөргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Эрүүгийн 1708005900044 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй (хавтаст хэргийн 111), шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
| 5 |
|
| ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ |
| Г.МӨНХЗУЛ |