Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0104

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Г.Б*******ын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэн Г.Б******* миний өндөр насны тэтгэврийг хугацаанд нь олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, олгогдоогүй 2018 оны 10, 11, 12 дугаар сарын буюу сар бүрийн 251000 төгрөг, нийт 753000 төгрөгийн тэтгэврийг хоног тутамд тооцох алдангийн хамт нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Г.Б******* нь Нийгмийн даатгалын ерөнхий газартай эвлэрч ердийн журмаар тэтгэвэрээ тогтоолгох хүсэлттэй байгаа тул Г.Б*******ын нэхэмжлэлийг буцааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож хааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Г.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*******аас ...Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэн Г.Б******* миний өндөр насны тэтгэврийг хугацаанд нь олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, олгогдоогүй 2018 оны 10, 11, 12 дугаар сарын буюу сар бүрийн 251000 төгрөг, нийт 753000 төгрөгийн тэтгэврийг хоног тутамд тооцох алдангийн хамт нөхөн олгохыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*******аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нэхэмжлэгч Г.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*******аас Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан ...Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэн Г.Б******* миний өндөр насны тэтгэврийг хугацаанд нь олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, олгогдоогүй 2018 оны 10, 11, 12 дугаар сарын буюу сар бүрийн 251000 төгрөг, нийт 753000 төгрөгийн тэтгэврийг хоног тутамд тооцох алдангийн хамт нөхөн олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, Г.Б*******ын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ