Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 440

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хороонд байгуулсан эвлэрэлийн гэрээндээ:

”Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу талууд дараах байдлаар эвлэрч байна.

“Манай гаргасан нэхэмжлэл болох 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоот нөхөн тооцооны баримт, 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тоот нөхөн тооцооны баримтуудаар бичигдсэн 50,448,624 төгрөгийн төлбөрөөс татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулж байна” гэжээ. 

1. Нэхэмжлэгч, хариуцагчаас нэхэмжилсэн 50,448,624 төгрөгөөсөө татгалзаж байна. 

2. Нэхэмжлэгч 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тоот нөхөн тооцооны баримтаар бичигдсэн 15,990,964 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, дараах төлбөрийн хуваарийн дагуу төлөх болно. 

 

Төлбөр төлөх огноо

Төлбөрийн дүн

  1.  

2016/06/28

2,285,000

  1.  

2016/07/28

2,285,000

  1.  

2016/08/29

2,285,000

  1.  

2016/09/28

2,285,000

  1.  

2016/1028

2,285,000

  1.  

2016/11/28

2,285,000

  1.  

2016/12/15

2,280,964

 

Бүгд

15,990,964

3. Нэхэмжлэгч тус гэрээний 2-т заасан хуваарьт төлбөр дээр тухайн сарын хэрэглээний төлбөрөө нэмж төлнө. 

4. Энэхүү эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч үйлдсан болно.

5. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийн хөндөөгүй болно. 

6. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд талууд хэргийг давж заалдах, хяналтын шатны журмаар гомдол гаргах эрхгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

“Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрснээ баталгаажуулан, Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулж, шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т зааснаар нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 20 дугаар зүйлийн 20.1.1-т “... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 43 дугаар зүйлийн 43.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” 43.2-д “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байна”, 43.3-д “Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж, захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн тухай асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г*******, хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК буюу түүний эвлэрэх эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С*******, Г.Э******* нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г******* хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С*******, Г.Э******* нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг баримтлан “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох ...Эрчим хүчний зохицуулах хорооны хяналт шинжилгээ, үнэлгээ хэлтсийн улсын байцаагч Л.С*******, Д.Оюунбилэг нарын 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0005984 тоот нөхөн тооцооны баримт, 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тоот нөхөн тооцооны баримтуудыг хүчингүй тооцуулж, дээрх нөхөн тооцооны баримтуудаар манай компанид тавигдаж төлбөрт төлөгдсөн нийт 50,448,624 буцаан гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй. 

 

 

ШҮҮГЧ                               М.БАТЗОРИГ