| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00302/И |
| Дугаар | 140/ШШ2024/00356 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 140/ШШ2024/00356
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: ...........дугаар хороо, .......... тоот хаягт байрлах, ..........ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, ......... тоот хаягт оршин суух ..........д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,914,951606 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н......... нь манай компанитай 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр .......... дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн уйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээн заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч ...........ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2024 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ........... дугаартай зээлийн дансны дугаартай, 312,000.00 /гурван зуун арван хоёр мянган төгрөг/ -ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ............ банкны тоот дансанд; 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ............ дугаартай зээлийн дансны дугаартай, 2,399,900.00 (хоёр сая гурван зуун ерэн есөн мянга есөн зуун төгрөг/ -ийн лизингийн зээлийг 12 хоногийн хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .......... банкны тоот дансанд; 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ............. дугаартай зээлийн дансны дугаартай, хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .......... банкны тоот дансанд; 2024 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр .......... дугаартай зээлийн дансны дугаартай, 2,760,000.00 /хоёр сая долоон зуун жаран мянган төгрөг/-ийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .......... банкны тоот дансанд; 2024 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ........... дугаартай зээлийн дансны дугаартай, 600,000.00 /зургаан зуун мянган төгрөг/-ийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ..........банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн Иймд хариуцагч Н..........с нийт 7,914,951606 /долоон сая есөн зуун арван дөрвөн мянга есөн зуун тавин нэгэн төгрөг зургаан зуун зургаан мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н........ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ...... нь .......... ББСБ ХХК-аас 2024 оны 01 дүгээр сарын 28-нд 7,914,951606 төгрөг авсан нь үнэн. Миний бие энэхүү мөнгөн дүнгээ бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ....... ББСБ ХХК нь хариуцагч .........ид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,914,951606 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч .........нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Н......... миний бие 7,914,951606 төгрөгийг буцааж төлөхөд татгалзах зүйлгүй байна... гэжээ.
Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК -ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,914,951606 төгрөгийг хариуцагч ........... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н........д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,914,951606 /долоон сая есөн зуун арван дөрвөн мянга есөн зуун тавин нэгэн төгрөг зургаан зуун зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч ....... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,589 төгрөгийг улсын орлого болгож, улсын төсвийн данс буюу 100091700941 тоот данснаас 70,794 төгрөгийг, хариуцагч ........оос 70,794 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ............ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч .........ид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ