Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2016/00308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Г.Ц

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 155/2016/00209 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Г.ЦЦ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.ЦЦ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биө Г.ЦЦ нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 нэгдүгээр сургуульд 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйлчлэгчээр ажилд орж, өөрийн 1 хүсэлтээр 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа гарч байсан. Дараа нь тус аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажилласан. Тэгээд Хөвсгөл аймгийн Намын хороонд 1985 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байгаад өөр ажилд орох болсон тул ажлаасаа чөлөөлөгдөж, Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр сургуульд 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хувцас өлгөгч, үйлчлэгч, жижүүрээр тус тус ажиллаж байсан. Мөн дараа нь Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуул, зураг төсвийн товчоонд 1988 оны 1 дүгээр сарын 11-ний едрөөс 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл барлагч-дэвтэрлэгчээр ажиллаж байгаад орон тооны цомхтголоор ажлаасаа гараад дараа нь Үйлдвэрлэл үйлчилгээний Эрчим" бүрэн хариуцлагатай хоршоонд 1992 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хэдийгээр хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажилд орсон, гарсан тушаалын зарим нь олдохгүй байгаа учир шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд намайг Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр сургуульд 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Намын хороонд 1985 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд тус тус үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр сургуульд 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хувцас өлгөгч, үйлчлэгч, жижүүрээр, Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуул, зураг төсвийн товчоонд 1988 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл барлагч-дэвтэрлэгчээр, Үйлдвэрлэл үйлчилгээний Эрчим" бүрэн хариуцлагатай хоршоонд 1992 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.ЦЦ нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр сургуульд 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Намын хороонд 1985 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд тус тус үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр сургуульд 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хувцас өлгөгч, үйлчлэгч, жижүүрээр, Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуул, зураг төсвийн товчоонд 1988 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл барлагч-дэвтэрлэгчээр, Үйлдвэрлэл үйлчилгээний Эрчим" бүрэн хариуцлагатай хоршоонд 1992 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Г.ЦЦ нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр сургуульд 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Намын хороонд 1985 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд тус тус үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр сургуульд 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хувцас өлгөгч, үйлчлэгч, жижүүрээр, Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуул, зураг төсвийн товчоонд 1988 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл барлагч-дэвтэрлэгчээр, Үйлдвэрлэл үйлчилгээний Эрчим" бүрэн хариуцлагатай хоршоонд 1992 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь Гомбодорж овогтой ЦЦд 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мөрөн хотын 10 жилийн Нэгдүгээр сургуулийн захирлын 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 106 дугаартай Зарим хүмүүст арга хэмжээ авах тухай, Мөрөн хотын 10 жилийн Нэгдүгээр сургуулийн захирлын 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаартай Ээлжийн амралт олгох тухай, Мөрөн хотын 10 жилийн Нэгдүгээр сургуулийн захирлын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 182 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын хуулбар, гэрч ****************** нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Гомбодоржийн ЦЦгийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр сургуульд 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Намын хороонд 1985 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд тус тус үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр сургуульд 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хувцас өлгөгч, үйлчлэгч, жижүүрээр, Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуул, зураг төсвийн товчоонд 1988 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл барлагч-дэвтэрлэгчээр, Үйлдвэрлэл үйлчилгээний Эрчим" бүрэн хариуцлагатай хоршоонд 1992 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Г.ЦЦгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН