| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00310/И |
| Дугаар | 140/ШШ2024/00355 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 140/ШШ2024/00355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн У........... тоотод оршин суух ........... нэхэмжлэлтэй,
Завхан аймгийн ..........тоотод байрлах 52м2 байшингийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч . /цахимаа........р/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд .........., нарийн бичгийн дарга ......... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие .......... 2000 оноос хойш одоогийн ............. тоотод байрлах 52м2 байшинд өнөөдрийг хүртэл 20 гаруй жил амьдарч байна. Манай эхнэр ............. нь эрчим хүчний байгууллагад ажиллаж байхдаа уг байшинг авч амьдарч байсан ба бид .........ыг Улаанбаатар хот руу шилжээд явахад өөрсдийн амьдарч байсан гэрээ өгч, оронд нь харин энэ байшин авч амьдарч эхэлсэн. Ингээд бид байшингаа үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэхээр хүсэлт өгөхөд мэдүүлэг гаргагч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг батлах баримт байхгүй гэх шалтгаанаар улсын бүртгэлийн газар бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн.
Иймд Завхан аймгийн У.......... тоотод байрлах 52м2 байшингийн өмчлөгч болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. ......... би байшингаа өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэхээр өргөдөл хүсэлтийг Завхан аймгийн .........т өгсөн боловч өнөөдрийг хүртэл бүртгүүлж чадаагүй байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б....... шүүхэд гаргасан тайлбартаа: Манай аймагт ер нь энэ чиглэлийн өмч хувьчлалтай холбоотой маргаан их гардаг. Жишээлбэл ....... гэж байсан байрууд, хуучин хангамжийн хажуу талын тэр цагаан шугам дагасан хүрэн дүнзэн байшингуудын өмчлөгч нь тодорхой бус байдаг. Нэг шалтгаан нь тэр үед ......... гэж байгаагүй. ............ гэж байгууллага улсад ажилладаг байсан. Манай аймагт болохоор .......... тодорхойлсон ......... гэмээр тийм 2-3 хүний бүрэлдэхүүнтэй хавсарч хийдэг ийм л ажил байсан. Тэгээд энэ байрны тухайд би ойлгохдоо их хувьчлал, бага хувьчлал гэж яригддаг байсан. Цэнхэр, ягаан тасалбарын үеэр энэ байрууд бол ерөнхийдөө хувь хүнд шилжсэн байгаа болов уу гэж ойлгож байна. Ер нь тэгээд тэрний баримт бол ерөөсөө олдох нөхцөлгүй болчхоод байгаа юм. Иргэд бол их гомдол гаргадаг манай дээр байнга асуулга, тодорхойлолт авдаг юм. Тэгэхээр яах вэ гэхээр ягаан тасалбарыг чинь одоо хурааж, нэг хүн тэр үед чинь хурааж аваад л өөрөө цуглуулж байгаад өмч хувьчлалын комисст өгдөг юм уу, тухайн байгууллагадаа өгөөд ингээд байр орон сууц, үйлчилгээний газруудыг бол авдаг байсан ийм жишиг байсан юм. Тэр үед өмч хувьчлалын анхны үе л дээ. ..........нь 1989 онд анх Улаанбаатар хотод байгуулагдсан. Тэгээд 1995 оны сүүл хүртэл ......... нэртэй байж байгаад 1995 оны сүүлээр .......гараад ........ гэж байгуулагдсан. ....... байгуулагдахаараа бас аймагт салбаргүй байсан. Яах вэ гэхээр нэг төлөөлөгч, би төлөөлөгч гээд нэг хүн томилогдсон. Тэгж байж байгаад 1999 оны сүүл рүү ..........гэж бий болоод тэрнээс хойш хурлын дэргэдэх байгууллага болсон. Тийм учраас одоо энэ хүмүүсийн нэхэмжлэлтэй холбоотой аймгийн төрийн архиваас болон манай .......... нотлох баримт бол гарах боломжгүй болчхоод байгаа юм. Яагаад вэ гэхээр тэр үеийн баримтууд олдохгүй устсан байдалтай байдаг юм болов уу гэж ойлгож байна. Тэгээд .......... яг энэ маргаануудтай холбоотой нэг зөвлөмж ирсэн байдаг юм. Энэ дээр бол Хууль ёсны шийдвэр гаргасан боловч нотлох баримт нь устсан, олдохгүй байгаа тохиолдолд бол иргэдэд одоо доорх зөвлөгөөг өгөх хэрэгтэй гээд тухайн .........т хандан өмчлөлтэй холбоотой баримт гаргуулж авах. Тэнд баримт олдохгүй бол тухайн аймгийн ........ хандаж орон сууц хувьчилсан тухай тогтоол нэрийн жагсаалт, холбогдох нотлох баримтын хуулбарыг гаргаж авах. Хэрвээ дээрх газруудаас нотлох баримт нь гарахгүй бол тухайн иргэн нь амьдарч байгаа орон сууцдаа олон жил амьдарч байгаагаа нотолсон баримт, мөнгө төлдөг бол байрны мөнгө төлсөн баримт, тэгээд тухайн багийн .............оршин суудаг нь үнэн гэсэн тодорхойлолт гэх зэргийг хавсаргуулж шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэсэн нэг ийм утгатай юм байгаа. Шүүхээс тухайн иргэний өмчлөх эрхийг болж байна гээд шийдвэр гарсан тохиолдолд тухайн шийдвэрийг үндэслээд улсын бүртгэлээс болоод өмчлөгчийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой юм гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ....... нь Завхан аймгийн ........ тоотод байрлах 52м2 байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ........... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь .......... гаргасан шаардлагын талаар хэн нэгэн этгээд маргаагүй бөгөөд Завхан аймгийн ............тоотод байрлах 52м2 байшинд одоог хүртэл амьдарч байгаа болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Завхан аймгийн ......... 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн .........тоот тодорхойлолт, ...........ХХК-ийн гаргасан эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, байшингийн фото зураг зэрэг, гэрч ........ нарын мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Завхан аймгийн ......... тоотод байрлах 52м2 байшинг нэхэмжлэгч ........ өмч гэх талаар ямар нэгэн бичиг баримт олдохгүй болсны улмаас түүний эрх ашиг зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлтэй.
Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрхийн маргаантай холбоогүй бөгөөд эрх зүйн үйл явдал болон үйлдлийг шүүхээс тогтоох ажиллагаа байдаг. Мөн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг хэлдэг. Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
Иймд нэхэмжлэгчийн гаргагчийн хүсэлтийг хангаж, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ...........улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг баримтлан ........ тоотод байрлах 52м2 байшингийн өмчлөгч нь ........... мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ............. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохиг, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ