Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0105

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл, би Т.У*******ас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Оросын Холбооны Улсын Санктпетербург хотын Дотоод явдлын яамны сургуульд суралцсан 2003 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2005 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх захиргааны акт гаргахгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх талаар шаардагдах захиргааны акт гаргахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ...Т.У*******ын Оросын холбооны Улсын Санктпетербург хотын Дотоод яамны сургуульд суралцсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суралцуулсан байгууллагаас хариуцах үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Т.У*******ас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан Оросын Холбооны Улсын Санктпетербург хотын Дотоод явдлын яамны сургуульд суралцсан 2003 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2005 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх захиргааны акт гаргахгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх талаар шаардагдах захиргааны акт гаргахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Б******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогто******* гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.У*******ын гаргасан Оросын Холбооны Улсын Санктпетербург хотын Дотоод явдлын яамны сургуульд суралцсан 2003 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2005 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх захиргааны акт гаргахгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх талаар шаардагдах захиргааны акт гаргахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд даргацагдаагийн хурандаа Ж.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ