Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0110

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г*******ийн дүгнэлттэй, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э*******д холбогдох  захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э*******д холбогдуулан Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э*******гийн 0151778 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч Б******* ******* хоолны газрын гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах тухай прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э******* шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Иргэн Б.М*******гаас гаргасан Баянзүрх дүүрэг ******* хороо, Анагаахын шинжлэх ухааны сургуулийн ******* байрны баруун талд байрлах Б******* ******* хоолны газарт холбогдох хяналтын чиглэлийн улсын байцаагч нарын хамт 2019 оны 1******* сарын 27-ны өдөр шалгалт хийсэн.

Шалгалтаар тус Б******* ******* цайны газар нь хүнсний бараа бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, тээвэрлээгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Гэтэл дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай байхад хуульд заасан торгуулийн хэмжээг буруу хэрэглэсэн байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г*******ийн гаргасан 2019 оны 1******* сарын 28-ны өдрийн №0151778 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г*******ийн гаргасан дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ..., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, 112.4.3-т: хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.******* зүйлийн 2-т: Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.15, 6.17 ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д: мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.12, 6.13, 6.14, 6.15, 6.16, 6.17 дугаар зүйл, ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил, мөн хуулийн 7.******* зүйлийн 2-т: оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулснаар шүүх хүлээн авч, эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Ийнхүү эрх бүхий албан тушаалтан хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* байрны *******од байрлах Б******* ******* цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хүнсний бараа, бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн нөхцөл шаардлагын дагуу хадгалж, тээвэрлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар буюу бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол гэснээр 100 /нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэл оногдуулжээ.

Дүгнэлт гаргагчийн зүгээс хяналтын улсын ахлах байцаагчийн 0151778 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч Б******* ******* хоолны газрын гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э*******гийн зүгээс Прокурорын дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2020 оны 0******* сарын 27ы өдөр бичгээр тайлбараа шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг хэрэглэн уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх үзэхдээ, зөрчлийн хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зөрчил үйлдэгч болон өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* зүйлийн 21.1.1-д заасан хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 111.1, 111.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.******* зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г*******ээс гаргасан хүнсний эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э*******гийн 0151778 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч Б******* ******* хоолны газрын гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН