Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/03176

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: ******** тоотод оршин суух Б*******д овогт Д*******ийн М******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *********, Баянзүрх дүүргийн Засаг ******* ******* ******* байр хаягт оршин байрлах Баянзүрх дүүргийн Засаг дарга,

          Хариуцагч: ********* хаягт оршин байрлах Баянзүрх дүүргийн И****ийн ******дийн ***** нарт холбогдох,

          Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах, 10,392,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов. 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Д.М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-р хорооны иргэн Д.М******* нь БЗД-ийн "*******” *******-т 2013 оны 09-р сарын 02-ны өдрөөс эхлэн жолоочоор ажиллаж байсан боловч БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолыг үндэслэн 2023 оны 12-р сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2-д заасны дагуу БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 2024 оны 02-р сарын 28-ны өдрийн тэмдэглэлээр "Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг 2024 оны 03-р сарын 01-ний өдөр гардан авсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч БЗДИХАШШ-ийн шүүгчийн 2024 оны 03-р сарын 25- ны өдрийн 101/Ш32024/08352 дугаартай захирамжаар “Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах, 10,392,000 төгрөг гаргуулах тухай хоёр шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Тус 2 шаардлага нь ажил олгогчид хамаарахаар ойлгогдож байна. Гэвч төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тогтоол гаргасан Иргэдийн төлөөлөгчдийн хурал, уг тогтоолыг хэрэгжүүлсэн Засаг ******* ******* газрыг хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх бүтэц өөрчилсөн тогтоолтой маргаагүй боловч уг тогтоолыг гаргасан болон хэрэгжүүлсэн субъектийг хариуцагчаар татсан үндэслэл тодорхойгүй байна ” гэж дүгнээд татгалзсан байдаг.

Ажил олгогч БЗД-ийн “*******” *******-ын 2024 оны 03-р сарын 27-ны өдрийн 4 тоот албан бичгээр одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүй, үйл ажиллагаа явагдахгүй, 2023 оны 10-р сарын 10-ны өдрөөр бүрэн зогсоосон, БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолын дагуу татан буугдаж байгаа тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тухайгаа БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн.

Мөн ажил олгогч БЗД-ийн “*******” *******-ийн 2024 оны 04-р сарын 02-ны өдрийн БЗДИХАШШ-д гаргасан тайлбартНийтлэг үйлчилгээний газар гурав *******-ын үйл ажиллагааг зогссонтой холбоотой санхүүжилт олгохоо больсон тул ХХБ-ны тоот данс болон Голомт банкны 3055128534 дансанд хог хаягдлын хураамж төвлөрүүлэх данс зэргийг битүүмжлэн татан буугдах үйл ажиллагаа явагдаж байнагэсэн байдаг.

Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарч, заавал биелэгдэх ёстой учраас хариуцагчаар татан буугдаж байгаа БЗД-ийн “*******” *******-ыг татаагүй бөгөөд харин, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй”-ын 4-д орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавихгэж заасан болон мөн хуулийн 78-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж хуульчилсны дагуу хариуцагчаар БЗД-ийн “*******” *******-ыг татан буулгах тогтоол гаргасан БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, уг тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгасан БЗД-ийн Засаг дарга нарыг тодорхойлсон болно.

Нэхэмжлэгч нь хийснээрээ цалин авдаг байсан болохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-д зааснаар сүүлийн 3 сарын буюу 2023 оны 07, 08, 09-р сарын цалингийн дунджаар тооцож, уг байгууллагад нийтдээ 10 жил 1 сар ажилласан учраас Хөдөлмөрийн хуулийн 82-р зүйлийн 82.1.3-д зааснаар 4 сараар нэхэмжилсэн болно.

нэр

Ажил орсон

Ажлаас гарсан

Ажилласан хугацаа

Нэхэмжлэх дүн

1

Д.М*******

2013.09.02

2023.10.10

10 жил 1 сар

2,598,000*4=10,392,000

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, БЗД-ийн “*******” *******-ын жолоочоор ажиллаж байсан Д.М*******ын 2022 оны 12-р сараас 2023 оны 10-р сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.3-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 10,392,000-ийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь нийтлэг үйлчилгээний газарт 2013 оноос ажилласан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор тус газрыг татан буулгах шийдвэр гарч улмаар ажлаас чөлөөлөгдсөн. 2 шаардлага гаргасан. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2022.11-2023.10 хүртэл нөхөн төлүүлэх, мөн хуулийн 82.1-д зааснаар тэтгэмж 10,392,000 төгрөг гаргуулна гэв.

2.             Хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М*******ын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 10,392,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрхтэй байна.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газрыг 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн байгуулж байсан.

Монгол Улсын Засгийн ******* 2022 оны 340 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосны дагуу дүүргийн Засаг даргаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 а/1629 тоот албан бичгээр ******* *******-ыг татан буулгах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр хавсралтын хамт өргөн барьсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12 дахь заалтад орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх заалтад орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон. Хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тус асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит арван хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэн “*******” *******-ыг татан буулгах тухай 72 дугаар тогтоолыг баталсан.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дараах үндэслэлээр хариуцагч байх үндэслэлгүй байна. Үүнд:

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор “*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн ******* дүрмийг баталсан байдаг Тус дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Засаг ******* санал болгосноор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрыг үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ”, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Газрын даргыг дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө”, 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “Газрын удирдлага зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг дүүргийн Засаг дарга тогтооно”, 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Газрын захирал нь дүүргийн Засаг даргатай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд Засаг ******* өмнө ажлаа хариуцан тайлагнана” гэж тус тус заасан.

Мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт “Газрын үйл ажиллагааг урт хугацааны болон жилээр төлөвлөн ажиллаж, биелэлтийг дүүргийн Засаг ******* өмнө тайлагнаж ажиллана” гэж ******* эрх, үүрэгт тусгаж өгсөн ба 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт “дүүргийн Засаг ******* Тамгын газарт тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан тайланг хүргүүлнэ”, 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт “дүүргийн Засаг даргатай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж Нийслэлийн Өмчийн асуудал эрхэлсэн газарт хүргүүлнэ” гэж тус тус заасан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хуульд заасан үндэслэлээр ажилтанд олгох тухай заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллагыг, “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг ойлгоно гэж заажээ. "Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн ******* Захирал нь дүүргийн Засаг даргатай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд Газрын захирал нь төсвийн шууд захирагч байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулиар уг харилцаанд оролцогч ажил олгогч нь “Нийтлэг үйлчилгээний газар-4” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн ******* Захирал нь нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох субъект нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал биш байх тул тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагч биш байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгах тухайд:

“*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төсөвт байгууллага бөгөөд Нийтлэг үйлчилгээний ******* дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу орлого, зарлага, санхүүгийн үйл ажиллагааг дүүргийн Засаг ******* Тамгын ******* Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Газрын хийсэн ажлын тайлан, хорооны Засаг ******* гүйцэтгэлийн үнэлгээг харгалзан гүйцэтгэлийн хувиар санхүүжилтийг тухай бүр олгодог байсан.

“*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн ******* Захирал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд өөрийн байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд буюу татан буугдахаас өмнөх хугацаанд төлөөгүй нь тухайн ******* буруутай үйлдлээс үүдэлтэй байна.

Тус байгууллагын санхүүжилт, аливаа зардал нь тухайн төсвийн жилд зарцуулах дүүргийн хот тохижуулах зардлын төсөвт сууж, төсвийг жил бүр тогтоолоор батлан, харьяа байгууллагад төсөв зарцуулах эрхийг олгосон тул ахин олгох боломжгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргад тус тус холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 6,184,278 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2а. Засгийн ******* 2022 оны тогтоолоор төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр болсон тул Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус газрыг татан буулгах асуудлыг Засаг ******* ирүүлсэн саналын дагуу хэлэлцсэн. Улмаар тогтоол гаргаж мөрдүүлсэн. Ажлын чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх болсон. Ингээд сонгон шалгаруулалт явагдсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд ажил олгогч нь газар нь өөрөө юм. Иймд энэ шаардлага Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хамаарахгүй. Мөн ******* дүрэмд зааснаар ******* ажлын тайлан санхүүжилтийг олгож байсан бөгөөд энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байгаа нь тухайн ******* буруутай үйл ажиллагаа тул төсвийг дахин олгох боломжгүй. Тэтгэмжийн хувьд Иргэдийн төлөөлөгчдийн хурал хариуцахгүй тул хуралд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.             Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс: Иргэний оршин суугаа ******* хаягийн бүртгэлийн лавлагаа /хх7/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх10-11/ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх12-14/, Нийтлэг үйлчилгээний газар гурав *******-н 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар албан тоотын хуулбар /хх15, 20/, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны №11 тэмдэглэлийн хуулбар /хх16-17/,

3б. Хариуцагчаас: Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн хуралдааны 02 дугаар тогтоолын хуулбар /хх28/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.             Нэхэмжлэгч Д.М******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 10,392,000 төгрөг гаргуулах, 2022 оны 11 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

3.             Хариуцагч Баянзүрх дүүргийн ******* нь тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж маргасан

4.             Хариуцагч Баянзүрх дүүргийн *******ын төлөөлөгчид 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүхэд мэдэгдсэн утсаар энэ хуралдааны товыг мэдэгдсэн. Гэвч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

5.             Нэхэмжлэгч нь маргаж буй асуудлаар Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн болох нь тус хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх16-17/

Тус хороо нь нэхэмжлэгчийн гомдлыг шалгаад шаардлага нь үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчигдөөгүй.

6.             Нэхэмжлэгч нь анх 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 25-ны өдрийн 08352 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан болох нь Иргэн-2014 системд бүртгэлтэй байна. Мөн хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй. Гэвч хариуцагч нар нь дээрх хорооны хуралдааны шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.9-д зааснаар биелүүлээгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуульд заасан ерөнхий хугацаагаар тооцсон болно. Учир нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан 10 хоног нь гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд тооцогдох хугацаа юм.

7.             Хариуцагч Баянзүрх дүүргийн *******ийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 72 тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан “*******” *******-г татан буулгах шийдвэр гарсан. Нэхэмжлэгч нь энэхүү тогтоолыг өөрөө гаргах боломжгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь тогтоолыг шүүхэд ирүүлээгүй. Гэвч https://khural.bzd.gov.mn/ цахим хуудасны ил тод байдал гэсэн цэсийн тогтоол хэсэгт хэргийг хянан шийдвэрлэх цаг хугацаанд энэхүү тогтоол байсан тул нийтэд илэрхий үйл баримт гэж үзсэн. Харин шүүхийн шийдвэр бичгийн хэлбэрээр гарах үед хариуцагч *******ийн төлөөлөгчдийн хурал нь өөрийн цахим хуудаснаас энэхүү тогтоолыг устгасан болохыг дурдах нь зүйтэй.

Цаашлаад, “*******” *******-н 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр албан тоотод энэхүү тогтоол гарч улмаар дүүргийн Засаг ******* Тамгын газраас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус ******* үйл ажиллагааг зогсоосон талаар дурдагдсан. /хх15/

Мөн энэхүү тогтоол гарч тус газрыг татан буулгасан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Түүнчлэн дээрх 4 дүгээр албан тоотоос үзэхэд тухайн газрыг татан буулгах ажиллагаа 2023 оныг дуусах хүртэл хугацаанд үргэлжилжээ.

8.             Нэхэмжлэгчийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “*******” *******-н жолоочийн ажил албан тушаалаас чөлөөлсөн болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтогдсон. /хх11/

Нэхэмжлэгч нь дээрх тогтоол, ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлөгдсөнийг зөвшөөрч, хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосонтой холбоотойгоор тэтгэмж гаргуулах, мөн ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэлийг төлүүлэхийг хүссэн.

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

9.             Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэг удаагийн тэтгэмж шаардах эрхтэй

10.          Хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өөрийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 44 дүгээр тогтоол, уг тогтоолоор баталсан “*******” *******-н дүрмийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн боловч энэхүү хуулбар нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. /хх36-43/ Гэвч ******* цахим хуудасны ил тод байдал гэсэн цэсийн тогтоол хэсэгт энэхүү тогтоол, дүрмийн хамт байх тул энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Мөн энэхүү дүрэм хүчин төгөлдөр байсан талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь энэхүү дүрмийг татгалзлын үндэслэл болгож буйг дурдах нь зүйтэй.

10а. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12-д зааснаар ******* нь орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4-л зааснаар орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгосон.

Дээрх дүрмийн 1.4-т зааснаар “*******” *******-н өмчлөгч нь хариуцагч Баянзүрх дүүргийн И******* байна. Мөн дүрмийн 3.1-т зааснаар Засаг ******* санал болгосноор Иргэдийн төлөөлөгчдийн хурал газрыг байгуулах, татан буулгах эрхтэй гэжээ.

Үүнээс үзэхэд Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хэдийгээр хуульд заасан эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан боловч татан буулгах шийдвэр гаргасны хувьд уг шийдвэрийн үр дагаврыг хариуцах үүрэгтэй гэж үзлээ.

10б. Цаашлаад, дүрмийн 3.6, 3.7-д зааснаар Засаг дарга нь тус ******* удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хариуцна. Мөн ******* дарга нь Засаг даргатай гэрээ байгуулж, ажлаа тайлагнаж байна.

Түүнчлэн дээрх үндэслэлээр хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэлийг үгүйсгэж маргаагүй, зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.

11.          Нэхэмжлэгч нь тус газарт 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдсон. /хх11, 12-14/

Иймд нэхэмжлэгч нь тус газарт 10 жил 1 сар ажилласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-т хамаарч 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн  байх тул 7-9 дүгээр сарын дундаж цалингаар тооцлоо. Ийнхүү тооцвол 07 дугаар сард 2,250,000 төгрөг, 08 дугаар сард 2,740,000 төгрөг, 09 дүгээр сард 2,804,000 төгрөгийн цалин олгогдсон тул дундаж цалин нь 2,598,000 төгрөг юм. Энэхүү дундаж цалинг 4 сараар тооцвол 10,392,000 төгрөг байна.

12.          Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй. Улмаар тус газар татан буугдсан үйл баримтын талаар маргаагүй, Баянзүрх дүүргийн ******* ******* өмчлөгч бөгөөд дүүргийн ******* нь ******* үйл ажиллагаа, санхүүг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнд хяналт тавьж байсан тул хэн алинд нь ажил олгогчийн үүргийг даалгах нь зүйтэй гэж үзлээ. Харин бичилт хийхийг даалгах гэх шаардлагыг хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг цахим хэлбэрээр хийдэг болсон тул бичилт буюу бүртгэл хийлгэхийг даалгах нь зүйтэй байна.

13.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.             Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.3, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн *******, Баянзүрх дүүргийн ******* нараас 10,392,000 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Д.М*******т олгож, хариуцагч нарт 2022 оны 11 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хувь тэнцүүлэн нөхөн төлж, бүртгэл хийлгэхийг даалгасугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 251,430 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД