| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2015/00630/И |
| Дугаар | 155/ШШ2016/00314 |
| Огноо | 2016-02-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2016 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2016/00314
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгчид Б.Отгонбямба, Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Д.М
Хариуцагч: Х.О
Машинд учирсан гэм хорын хохиролд 967.000 /есөн зуун жаран долоон мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 967.000 төгрөгийг хариуцагч Х.О-гээс нэхэмжилсэн боловч одоо аль алинаа бодоод шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Иймд Х.О-гээс машиний гэм хорын хохиролд 500.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Х.О- шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.Мын нэхэмжилсэн 500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна.
Иймд надаас 500.000 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Х.О-д холбогдох машинд учирсан гэм хорын хохирол 967.000 /есөн зуун жаран долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.М нь ....500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.... гэх,
Хариуцагч нь шүүх хуралдаанд ....500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна.... гэж тайлбар мэдүүлэг өгч эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.О-гээс 7.825 төгрөг, улсын орлогоос
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 123.1, 123.2-т :
1. Нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.О-д холбогдох машинд учирсан гэм хорын хохирол 967.000 /есөн зуун жаран долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 106.6, 7 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын орлогод урьдчилан төлсөн 27.758 /хорин долоон мянга долоон зуун тавин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.О-гээс 7.825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөг, улсын орлогоос 13.879 /арван гурван мянга найман зуун далан ес/ төгрөг гаргуулж Д.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА
Н.БЯМБАСҮРЭН