Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2016/00318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Д.Н

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дгийн Н нь Их-Уул сумын 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд 1982 онд Төв аймаг дахь Заамарын сангийн аж ахуйн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд элсэн орж 1983 онд тэжээл бэлтгэлийн механикч мэргэжлээр төгссөн юм. Тус Техник мэргэжлийн сургуульд элсэн ороход хөдөлмөрийн дэвтэр нээж олгосон бөгөөд тус хөдөлмөрийн дэвтэрт миний овог болох Дгийн нэрийг засварласнаас болоод 000432 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дгийн Н минийх биш болоод байна. Иймд Дгийн Н надад Төв аймаг дахь Заамарын Сангийн аж ахуйн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1983 оны 06 дугаар сарын 25-нд нээж олгосон 000432 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Д.Н нь хөдөлмөрийн дэвтрийн буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба Төв аймгийн Заамар сумын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон 000432 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Дүгэрсүрэнгийн Н гэж бичсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дгийн Н мөн болох нь Дгийн Нгийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, 83363 тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Э.Баасандоржийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлт төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Төв аймгийн Заамар сумын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон 000432 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хонин онход овогт Дгийн Н /РЙ***********/ мөн болохыг тогтоосугай.

2. ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БЯМБАСҮРЭН