| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04960/И |
| Дугаар | 184/ШШ2024/03756 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/03756
| 2024 07 18 | 184/ШШ2024/0*******56 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* 5, *******, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, хороолол, дугаар байр, тоот хаягт оршин суух овогт //-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,,498.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Өсөхбаяр овогтой нь бантай F05114470 тоот, ЗГ/170809574 тоот кредит картын гэрээнүүдийг дараах нөхцөлөөр байгуулж, зээлээр олгогдсон мөнгөн хөрөнгийг авч ашигласан. Үүнд:
1. Зээлдэгч овогтой /ФА921*******10/ нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ05114470 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 4,700,.00 төгрөгийн зээлийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар;
2. 2*******8 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дугаар ЗГ/170809574 тоот кредит картын гэрээг хийж 1,,.00 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын .5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч Ө. нь 2022.04.20-ны өдөр нас барсан бөгөөд №110214 тоот нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна. Дээрх мөнгөн хөрөнгүүдийг өрхийн хэрэгцээнд зарцуулагдсан, гэрээний үүрэг дуусгавар болох үндэслэл тогтоогдохгүй бөгөөд зээлийн нэхэмжлэл шаардах өдөр буюу 2024.05.17-ны өдрийн байдлаар Нийт 9,,498.81 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус мөнгөн хөрөнгийн зарцуулалт нь өрхийн хэрэгцээнд бөгөөд цалингийн зээл авсан өдөр буюу 2*******8.11.21-ний өдөр эхнэр Н.ын банк дахь 170911*******0 тоот дансанд 4,200,.00 төгрөгийг шилжүүлсэн.
Иймд, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэг “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор ав хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж заасны дагуу овогтой ыг хууль ёсны өвлөгчөөр тогтоож, мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дах хэсэг “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.”, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг “Өв хүлээн авсан өвлөгч... нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасны дагуу ЗГ05114470 тоот зээл, ЗГ/170809574 кредит картын гэрээний төлбөр 9,,498.81 төгрөгийг Н.аас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... овогтой /РД:/ миний нэр дээр ирсэн банкны авсан Ө.ийн цалингийн зээлийг төлүүлэхээр ирсэн нэхэмжлэл дээр тайлбар гаргах нь: Миний охины аав Ө. нь 2022 оны 04-р сарын 20 өдөр зуурдаар нас барсан.
Бид хоёр 2*******7 онд танилцаж 2*******8 оны 6 дугаар сард дундаасаа нэг охинтой болсон ч удалгүй салцгаасан. нь 2*******8 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр банкнаас 4,700, төгрөгийн цалингийн зээл авч 4,200, төгрөгийг Н. миний голомт банкны 170911*******0 тоот харилцах дансруу шилжүүлснийг банк бид 2-г хамтран амьдарч байсан намайг уг мөнгийг хэрэглэсэн гэж үзэж зээлийн өв залгамжлагч гэж үзэж уг зээлийг надаас нэхэмжилсэн байна. Тухайн үед бид тусдаа амьдарч байсан ба тусдаа амьдарч байсныг Ө.ийн ээж , эгч , Миний төрсөн эгч , дүү болон бусад ах дүү нар гэрчилнэ. Дансруу орсон 4,200, төгрөг-т тайлбар хийх нь:
2*******8 оны 11 дүгээр сарын 19 ны өдөр Ө. нь миний дансаар хаан банкны тоот харилцах дансаар дамжуулан миний төрсөн дүү тоот харилцах данстай ,, төгрөгийг зээлж авсан.
Энэ өдрөө Ө.ийн тоот банкны харилдах данс руу 2,480, төгрөгийг орлого утгатай, 180, төгрөгийг орлого утгатай Лэндмн ББСБ ХХХК-ийн данс руу 27,500 төгрөгийг Ө.ийн регистрийн дугаар ФА921*******10 утгатай, 5, төгрөгийг Ө.ийн регистрийн дугаар ФА921*******10 утгатайгаар тус тус шилжүүлж ,, төгрөгийг Ө.ид бүрэн шилжүүлсэн байна.
Ингээд 2*******8 оны 11дүгээр сарын 21-ний өдөр цалингийн зээл авч миний банкны 170911*******0 тоот харилцах данс руу 4,200, төгрөг шилжүүлснээс ,, төгрөгийг дүү зээлсэн ,, төгрөгийг буцаан шилжүүлж үлдэгдэл мөнгийг охиндоо зарцуул гэж өгсөн болно. Бид хоёр хэдий салсан байсан ч дундаасаа гарсан нэг охинтой байсан тул харилцаа сайтай байсан. Дээрх гүйлгээнүүдийн дансны хуулгыг хавсаргав” гэжээ.
. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх/, итгэмжлэл /хх4/, банкны гүйцэтгэх захирлын 2024 оны дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаартай эрх олгох тушаалын хуулбар /хх5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх6/, 2*******8 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ05114470 дугаартай зээл болон барьцааны гэрээний хуулбар /хх7-9/, 2*******8 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/170809574 дугаартай кредит картын гэрээний хуулбар /хх10-15/, Ө.ийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх17/, ТАХ-д зээл шилжүүлсэн тухай баримт /хх47/.
.2 Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хариу тайлбар /хх24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх25/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх26/, голомтбанкны дансны хуулга /27-29/.
. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Монголын Нотариатчдын танхимын 2024 оны 6 дугаар 25-ны өдрийн 54 дугаартай албан бичиг /хх46/.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“Зээлийн гэрээний үүрэгт 9,,498.81 /есөн сая дөрвөн зуун ерэн найман төгрөг, наян нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
хуралдаанд гаргасан тайлбартаа ... Өсөхбаяр овогтой нь F05114470 тоот, ЗГ/170809574 тоот кредит картын гэрээнүүдийг дараах нөхцөлөөр байгуулж, зээлээр олгогдсон мөнгөн хөрөнгийг авч ашигласан. Ө. нь 2*******8 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ05114470 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 4,700,.00 төгрөгийн зээлийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар, 2*******8 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дугаар ЗГ/170809574 тоот кредит картын гэрээг хийж 1,,.00 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын .5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгч Ө. нь 2022.04.20-ны өдөр нас барсан бөгөөд №110214 тоот нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна. Дээрх мөнгөн хөрөнгүүдийг өрхийн хэрэгцээнд зарцуулагдсан, гэрээний үүрэг дуусгавар болох үндэслэл тогтоогдохгүй бөгөөд зээлийн нэхэмжлэл шаардах өдөр буюу 2024.05.17-ны өдрийн байдлаар Нийт 9,,498.81 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус мөнгөн хөрөнгийн зарцуулалт нь өрхийн хэрэгцээнд бөгөөд цалингийн зээл авсан өдөр буюу 2*******8.11.21-ний өдөр эхнэр Н.ын банк дахь 170911*******0 тоот дансанд 4,200,.00 төгрөгийг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэг “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор ав хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасны дагуу овогтой ыг хууль ёсны өвлөгчөөр тогтоож, мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дах хэсэг “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ”, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг “Өв хүлээн авсан өвлөгч... нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасны дагуу ЗГ05114470 тоот зээл, ЗГ/170809574 кредит картын гэрээний төлбөр 9,,498.81 төгрөгийг Н.аас гаргуулж өгнө үү” ... хэмээн тодорхойлдог.
Хариуцагч Н. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан
тайлбартаа ...Миний охины аав Ө. нь 2022 оны 04-р сарын 20 өдөр зуурдаар нас барсан. Бид хоёр 2*******7 онд танилцаж 2*******8 оны 6 дугаар сард дундаасаа нэг охинтой болсон ч удалгүй салцгаасан. нь 2*******8 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр банкнаас 4,700, төгрөгийн цалингийн зээл авч 4,200, төгрөгийг Н. миний голомт банкны 170911*******0 тоот харилцах дансруу шилжүүлснийг банк бид 2-г хамтран амьдарч байсан намайг уг мөнгийг хэрэглэсэн гэж үзэж зээлийн өв залгамжлагч гэж үзэж уг зээлийг надаас нэхэмжилсэн байна. Тухайн үед бид тусдаа амьдарч байсан ба тусдаа амьдарч байсныг Ө.ийн ээж , эгч , Миний төрсөн эгч , дүү болон бусад ах дүү нар гэрчилнэ. Данс руу орсон 4,200, төгрөг-т тайлбар хийхэд 2*******8 оны 11 дүгээр сарын 19 ны өдөр Ө. нь миний дансаар хаан банкны тоот харилцах дансаар дамжуулан миний төрсөн дүү тоот харилцах данстай ,, төгрөгийг зээлж авсан. Энэ өдрөө Ө.ийн тоот банкны харилдах данс руу 2,480, төгрөгийг орлого утгатай, 180, төгрөгийг орлого утгатай Лэндмн ББСБ ХХХК-ийн данс руу 27,500 төгрөгийг Ө.ийн регистрийн дугаар ФА921*******10 утгатай, 5, төгрөгийг Ө.ийн регистрийн дугаар ФА921*******10 утгатайгаар тус тус шилжүүлж ,, төгрөгийг Ө.ид бүрэн шилжүүлсэн байна. Ингээд 2*******8 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цалингийн зээл авч миний банкны 170911*******0 тоот харилцах данс руу 4,200, төгрөг шилжүүлснээс ,, төгрөгийг дүү зээлсэн ,, төгрөгийг буцаан шилжүүлж үлдэгдэл мөнгийг охиндоо зарцуул гэж өгсөн болно. Бид хоёр хэдий салсан байсан ч дундаасаа гарсан нэг охинтой байсан тул харилцаа сайтай байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцдэг.
өдөр ЗГ05114470 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 4,700,.00 төгрөгийг, 2*******8 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/170809574 тоот кредит картын гэрээг хийж 1,,.00 төгрөгийг тус тус зээлж авсан болох нь 2*******8 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ05114470 тоот Зээл болон барьцааны гэрээний хуулбар, 2*******8 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дугаар ЗГ/170809574 тоот кредит картын гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна /хх-7-8х,10-12х/. Ө. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч “ банк” ХК-нд 9,,498.81 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь ЗГ05114470 тоот Зээл болон барьцааны гэрээний хүү тооцооллын хүснэгт, ЗГ/170809574 тоот кредит картын тооцооллын хүснэгт, “ банк” ХК-ийн ТАХ-д зээл шилжүүлсэн тухай баримтуудаар тус тус тогтоогдож байна /хх-9х, 1-14х, 47х/.
Зээлдэгч Ө. нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан болох нь 110214 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, уг нас барсны гэрчилгээний хуулбарыг хариуцагч Н. хүлээн зөвшөөрч, маргадаггүй ба Ө.ийг тухайн өдөр нас барсныг хүлээн зөвшөөрч тайлбар өгдөг.
барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ” гэж зааснаар Ө. нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан өдрөөс хойш өв нээгдэх хугацаа 1 жил буюу 202 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ. Ө.ийн хууль ёсны өвлөгчөөр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж зааснаар талийгаач Ө.ийн эхнэр хууль ёсны өвлөгч байхаар энэхүү хуульд зохицуулсан бөгөөд хариуцагч Н.ын шүүхэд гаргасан гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар /хх-26х/ талийгаач Ө.ийн эхнэр нь хариуцагч Н. биш гэдэг нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дах хэсэг “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.”, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг “Өв хүлээн авсан өвлөгч... нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж зааснаас үзэхэд талийгаач Ө.ийн эхнэр хууль ёсны өвлөгч байхаар, мөн хууль ёсны өвлөгч болох эхнэрт нь нотариатаас өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байхаар хуулийн зохицуулалттай байх бөгөөд Монголын Нотариатчидын танхимын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаартай албан бичгээр талийгаач Ө.ид өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй болох нь тус албан бичгээр тогтоогдож байна /хх-46х/.
Иймд хариуцагч Н.ыг талийгаач Ө.ийн эхнэр, мөн хууль ёсны өвлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд банк” ХК-тай 2*******8 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ05114470 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 4,700,.00 төгрөгийг, 2*******8 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/170809574 тоот кредит картын гэрээг байгуулж 1,,.00 төгрөгийг тус тус зээлж авсан Ө. дээрх зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй болохоос хариуцагч Н. зээлийн гэрээний үүргийг хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчээс хариуцагч Н. нь талийгаач Ө.той хамтран гэр бүлийн амьдралаар амьдарч байсан, Ө. нь 2*******8 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ05114470 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 4,700,.00 төгрөг зээлсэн мөнгөнөөс 2*******8 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Н.д 4,200, төгрөгийг хариуцагчийн 170911*******0 тоот дансанд шилжүүлж, гэр бүлийн өрхийн хэрэгцээнд зарцуулсан тул хариуцагч Н. зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ гэж тайлбарласан гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар няцаагдаж, хариуцагч Н. зээлийн төлбөрийг төлөх нь тогтоогдоогүй. Мөн хариуцагч Н.ын ...талийгаач Ө.той 2*******8 оны 6 сараас өмнө 1 жил хамтран амьдраад хүүхэдтэй болоод салсан байсан, Ө.оос 2*******8 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 4,200, төгрөгийг над руу шилжүүлсэн, тэр мөнгөнөөс Ө. миний дүү Н.Лхагвад зээлсэн ,, төгрөгийг шилжүүлээд үлдсэн 1,200, төгрөгийг Ө.ийн хэлснээр хүүхдийн хэрэгцээнд зарцуулсан, хэрэв зээлсэн мөнгийг төлөхөөр бол хүүхдийн хэрэгцээнд зарцуулсан 1,200, төгрөгийг төлж болно, Ө.ийг зээл авсан эсэхийг нь мэдээгүй...гэсэн тайлбараар няцаагдаж байна. Банкнаас зээл авсан зээлдэгч өөрийн зээлсэн мөнгийг хэрхэн яаж зарцуулах нь тухайн зээлдэгчийн эрхийн асуудал бөгөөд хэн нэгэн хүнд өр төлбөр болон бусад зүйлд захиран зарцуулахаар өгсөнд хяналт тавьж, мөнгийг хүлээн авсан хүнийг зээлийн гэрээний төлбөрийг төлөх хариуцагчаар тодорхойлж, төлбөрийг гаргуулах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар талийгаач Ө. нь өөрийн төрсөн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн хүрээнд хариуцагч Н.д шилжүүлсэн 1,200, төгрөгийг буцаан хариуцагч Н.аас гаргуулж, өдөр банк ХК-нд олгох үндэслэлгүй бөгөөд талийгаач Ө. өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хүүхдээ тэжээн тэтгэхэд зориулж шилжүүлсэн 1,200, төгрөгийг зээлийн төлбөрийг зээлдэгч төлөөгүй гэсэн үндэслэлээр хүүхдийн төрсөн эх Н.аас гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлага нь Гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Мөн талийгаач Ө. нь 2*******8 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дугаар ЗГ/170809574 тоот кредит картын гэрээг хийж зээлсэн 1,,.00 төгрөгөөс хариуцагч Н.д бэлэн болон бэлэн бусаар мөнгөн шилжүүлсэн, өгсөн гэх баримт хэрэгт байхгүй, кредит картын тооцооллын хүснэгтээс Ө. нь 1,, төгрөгийг өрхийн хэрэгцээнд бүрэн зарцуулсан гэдэг нь зарлагын гүйлгээний утгаас бүрэн тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс хариуцагч Н.ыг зээлийн гэрээний үүрэгт 9,,498.81 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч “ банк” ХК-аас хариуцагч Н.д холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн зөрчилд 9,,498.81 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 45 дугаар зүйлийн 45.1, 515 дугаар зүйлийн 515.2, 520 дугаар зүйлийн 520.1.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 9,,498.81 / есөн сая дөрвөн зуун ерэн найман төгрөг, наян нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай” банк ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД