Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0140

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр би, Биокомбинат Улсын төсөвт үйлдвэрийн газрын гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Удвалд холбогдуулан гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Удвалын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0066921 дугаартай зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 3.000.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Биокомбинат Улсын төсөвт үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.Удвалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Биокомбинат Улсын төсөвт үйлдвэрийн газраас, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Удвалд холбогдуулан гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Удвалын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0066921 дугаартай зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 3.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн

20.1.1 дэх хэсэгт ...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт ...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар ...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхэ  алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Биокомбинат Улсын төсөвт үйлдвэрийн газрын гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Удвалд холбогдуулан гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Удвалын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0066921 дугаартай зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 3.000.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР