Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/03903

 

 

 

 

 

 

 

 

                               4         07            30

                                 184/ШШ4/03903

              

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* 55 дугаар гудамж, ДА ******* ******* центр ******* тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар байр, дугаар орц, 4 тоот хаягт оршин суух овогт /РД:НЛ8606864/-д холбогдох,

4,445,189.7 иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч овогтой нь Ом ******* ******* ХХК-тай 1 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1/60, оны 8 дугаар сарын -ны өдрийн 1/60-, 3 оны дугаар сарын 1-ний өдрийн 1/60-3 дугаартай Зээлийн гэрээг тус тус байгуулан 1,500,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч нь зээлээ төлөхгүй удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөхийг удаа дараа дээрх гэрийн хаягаар очиж шаардсан боловч төлбөрөө огт төлдөггүй, өнөөдөр маргааш хийнэ хэмээгээд огт төлж барагдуулаагүй тул Зээлийн гэрээний 7..1, 7..13-д заасныг тус тус зөрчсөн байх тул гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно гэсний дагуу Ом ******* ******* ХХК нь гэрээг хугацаанаас өмнө цуцалсан болно.

Зээлдэгч нь 3 оны дугаар сарын 1-ний өдрөөс 4 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл 6 удаагийн гүйлгээгээр нийт 4,341,000 төгрөг төлсөн. Үүнээс нэмэгдүүлсэн хүүнд 338,8,7 төгрөг, зээлийн хүүнд 3,0,013.98 төгрөг, үндсэн зээлэнд 90,163.30 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Зээлийн гэрээний .7-т Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ хэмээн заасан. Зээлийн гэрээний .7, 3..4, 3..5, 3..11, 4.1.1, 5.1, Иргэний хуулийн 451.1, 453.1, 45. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дугаар зүйлийн .3, 1.-т тус тус зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 144 хоногийн хугацаа хэтрэлттэй үндсэн зээлийн үлдэгдэл 8,477,836.70 төгрөг, зээлийн хүү 1,435,14.30 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 53,8.7 төгрөг нийт ,445,189.7 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ом ******* ******* ХХК нь 1 оны 6-р сарын 19-ний өдрийн 1/60 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээний дагуу Ом ******* ХХК-ийн өмчлөлийн улсын дугаартай NZE1517876 арлын дугаартай Toyota corolla rumion суудлын зориулалттай онд үйлдвэрлэсэн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг 4.03.06-ны өдрийн ******* цагт хариуцагчийн гэрийн гаднаас нөхөр түлхүүрийг бүрэн хүлээлгэж өгч гэрээний дагуу эргэн төлөхгүй, ирж төлөлтийн хуваарийг зөрчиж, хаягаар удаа дараа очиход төлбөрөө төлөөгүй тул хураан авч тухайн тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгөөр худалдаж борлуулсан. Иймд үлдэгдэл 4,445,189.7 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй болно.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* дүүргийн Засаг даргын тамгын газрын батламж, 3 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн 1/60-3 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 1 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1/60 дугаартай зээлийн гэрээний хуулбар, оны 8 дугаар сарын 0-ны өдрийн 1/60- тоот гэрээний хуулбар, гараар бичсэн тайлбар, зээлдэгчтэй утсаар ярьсан тэмдэглэл, зээл төлөлтийн дансны хуулга, 3 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 40 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичиг,

3.. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй болно.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: 4 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай хариу хүргүүлэх албан бичиг, 19 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын 19/05 дугаартай журам, 1 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1/60 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, гар хүсэлт, оны 8 дугаар сарын 0-ны өдрийн 1/60- дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, гараар бичсэн тайлбар, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, зураг.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ом ******* *******” ХХК нь хариуцагч С.д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 4,445,189.7 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин таван мянга нэг зуун ная есөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Ом ******* *******” ХХК анх шүүхэд ,445,189.7 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн фидуцийн гэрээгээр барьцаалсан улсын дугаартай Тоёото королла румион маркийн *******машиныг 6,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээний үүргээс үлдэх 4,445,189.7 төгрөгийг нэхэмжилнэ гэж 4 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргасан байна.

 

Хариуцагч С.д нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40. дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...С.тай 1 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/60 дугаартай, оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 1/60- дугаартай, 3 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн 1/60-3 дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулан 1,500,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь 3 оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс 4 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр нийт 4,341,000 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 144 хоногийн зээлийн төлбөрийн хугацаа хэтрэлттэй үндсэн зээлийн үлдэгдэл 8,477,836.70 төгрөг, зээлийн хүү 1,435,14.30 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 53,8.7 төгрөг нийт ,445,189.30 төгрөгийг гаргуулж өгнө үү ... хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог.

 

Хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан өдрөөс хойш шүүхэд бичгээр хариу тайлбарыг гаргаж өгөөгүй, өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгч г өмгөөлөгчөөр оролцуулсан, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр г оролцуулж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохдоо нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч байгаа гэснээс өөрөөр шүүхэд тайлбарыг бичгээр гаргаагүй болно.

 

3. Нэхэмжлэгч “Ом ******* *******” ХХК нь иргэн С.тай 1 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/60 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,500,000 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 3,800,000 төгрөгийг төлөөгүй байхад оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/60-1 дугаартай зээлийн гэрээг байгуулж нэмж ,000,000 төгрөгийг зээлэн нийт 5,800,000 төгрөгийг зээлийг авсан, дахин оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 1/60- дугаартай зээлийн гэрээг байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 6,0,000 төгрөг дээр нэмж ,000,000 төгрөгийг зээлэн нийт 8,0,000 төгрөгийн зээлийг авсан, дахин 3 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн 1/60-3 дугаартай зээлийн гэрээг байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 7,380,000 төгрөг дээр нэмж ,000,000 төгрөгийг зээлэн нийт 9,380,000 төгрөгийн зээлийг авсан. Дээрх зээлээс хариуцагч С. нь үндсэн зээлийн төлбөрт 4,0,163.30 төгрөг, зээлийн хүүд 7,45,88.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 396,443 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн зээлийн төлбөрт 8,477,836.70 төгрөг, зээлийн хүүд 1,435,14.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 53,8.7 төгрөг нийт ,445,189.7 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 Анх хариуцагч С.тай 1 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/60 дугаартай зээлийн гэрээ байгуулахдаа 1 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/60 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээг байгуулсан, дахин оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 1/60- дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээг дахин байгуулсан байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээний барьцаанд хариуцагч эзэмшилд байсан улсын дугаартай Тоёото королла румион маркийн *******машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн 1 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/60 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээг байгуулсан, дахин оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 1/60- дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан /фидуци/ уг гэрээний 4.1.-т зааснаар барьцаанд авсан *******машиныг эзэмшлээс хураан авч, 6,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, нэхэмжлэлий шаардлагаас *******машиныг худалдан борлуулсан үнэ 6,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх 4,445,189 төгрөгийг нэхэмжлэн шүүх хуралдаанд оролцсон.

            4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Нэхэмжлэгч “Ом ******* *******” ХХК нь Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрхтэй болох нь “Ом ******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* дүүргийн Засаг даргын тамгын газрын 3 оны 05 дугаар сарын 3-ны өдөр олгосон 0003561 дугаартай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх Батламжаар тус тус тогтоогддог /хх-5-6х/.

            Нэхэмжлэгч “Ом ******* *******” ХХК нь Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх ******* ломбардын үйлчилгээ үзүүлэх эрхтэй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар иргэдээс *******машиныг барьцаалан зээл олгох эрхтэй гэж үзнэ.

            Харин Стандарт, хэмжил зүйн газрын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журмын 6.11 дэх заалтад заасан “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газар нь зээлдүүлэгч болон зээлдэгч талуудын харилцааг зохицуулах хуульд нийцсэн “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журам”-тай байна” гэж заасны дагуу “Ом ******* *******” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 19 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19/05 дугаартай тушаалаар “Зээлийн үйл ажиллагааны журам”-ыг батласан байна. Уг Зээлийн үйл ажиллагааны журмын 5.6-т барьцаалах *******машины үнэлгээг хэрхэн тогтоохыг зохицуулсан бөгөөд журмын 5.8-ын -т Автомашин /Монгол Улсад импортлогдож орж ирснээс хойш 4-с дээш жил ашигласан/ үнэлгээг *******машины 40 хувь хүртэл, 5.8-ын 3-т Автомашин /Монгол Улсад импортлогдож орж ирснээс хойш 4-с дээшгүй жил ашигласан/ үнэлгээг *******машины 60 хүртэл хувиар тогтоосон хэмжээгээр зээл олгохоор зохицуулсан байна.

            Гэтэл хариуцагч С.тай анх 1 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/60 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгохдоо 5,500,000 төгрөгийн зээлийг олгосон бөгөөд 1 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/60 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээний 3.1-т улсын дугаартай Тоёото королла румион маркийн *******машины зах зээлийн үнэлгээг 5,500,000 төгрөгөөр тогтоосон, дахин оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 1/60- дугаартай зээлийн гэрээг байгуулан 8,0,000 төгрөгийн зээл олгохдоо оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 1/60- дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээний 3.1-т улсын дугаартай Тоёото королла румион маркийн *******машины зах зээлийн үнэлгээг 8,0,000 төгрөгөөр тус тус тогтоосон нь  “Ом ******* *******” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 19 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19/05 дугаартай тушаалаар батласан “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 5.8-ын 3, 4 дэх заалтыг зөрчин, тухайлбал *******машины зах зээлийн үнэлгээнээс 40-60 хувиар зээлийн хэмжээг тогтоож зээл олгох журмыг зөрчиж, хариуцагч С.д зээл олгосон байна. Хариуцагч эзэмшлийн улсын дугаартай Тоёото королла румион маркийн *******машин нь 19 оны 06 дугаар сарын 16-нд Монгол Улсад импортлосон *******машин болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд уг улсын дугаартай Тоёото королла румион маркийн *******машиныг зах зээлийн үнэлгээнээс 19, оны зээлийн гэрээнд 60 хувиар зээлийн хэмжээг, 3 оны зээлийн гэрээнд 40 хувиар тогтоон зээл олгох ёстой байтал нэхэмжлэгч “Ом ******* *******” ХХК нь хууль, хуульчилсан актаар тогтоосон барьцаалан зээлдүүлэх журмыг зөрчин барьцаалсан *******машины үнэлгээний 0 хувиар дүйцүүлэн зээлийн хэмжээг тогтоон хариуцагчид зээл олгосон нь хууль зөрчсөн байна. Мөн 1 онд зээл олгоход уг *******машины үнэлгээг 5,500,000 төгрөгөөр тогтоосон хэрнээ нэмэлт зээл олгохдоо уг *******машины үнэлгээг 8,0,000 төгрөгөөр тогтоон үндэслэлгүйгээр үнэлгээг зах зээлийн ханшаас өндрөөр тогтоож зээл олгож байсан байна.

            Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг явуулахдаа дээрх хууль, журмын дагуу барьцаалах хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшаас тодорхой хувиар зээлийн хэмжээг тогтоох, нарийвчилбал нэхэмжлэгч “Ом ******* *******” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 19 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19/05 дугаартай тушаалаар батласан “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 5.8-т зааснаар *******машины зах зээлийн үнэлгээнээс тодорхой хувиар зээлийн хэмжээг тогтоосноор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг явуулах болон нэхэмжлэгч нь гаргасан журмаа мөрдөж зээл олгохыг зөвлөх нь зүйтэй юм.

            Иймд барьцаалан зээлдүүлэх журмыг зөрчиж хариуцагчид зээл олгосон нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг зохигчид байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

           

            5. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэг “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

            Зохигчид 1 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/60 дугаартай зээлийн гэрээ, оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/60-1 дугаартай зээлийн гэрээ,  оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 1/60- дугаартай зээлийн гэрээ,  3 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн 1/60-3 дугаартай зээлийн гэрээг байгуулсан болох нь 1 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/60 дугаартай зээлийн гэрээ, оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/60-1 дугаартай зээлийн гэрээ,  оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 1/60- дугаартай зээлийн гэрээ,  3 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн 1/60-3 дугаартай зээлийн гэрээний хуулбараар тус тус тогтоогдсон. Мөн зохигчид 1 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/60 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээг байгуулсан, дахин оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 1/60- дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээ байгуулсан болох нь 1 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/60 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээг байгуулсан, дахин оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 1/60- дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээний хуулбараар тус тус тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэг “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэг “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай зохигчдын хооронд байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь хуульд нийцсэн байна.

            Зохигчдын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээ нь тус тус Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул хүчин төгөлдөр гэрээ гэж шүүхээс дүгнэв.

6.  Шүүхээс Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зээлийн гэрээ гэж зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг дүгнэсэн ба нэхэмжлэгчээс зээлийн гэрээнд хариуцагчид 9,380,000 төгрөгийг зээлсэн бөгөөд хариуцагч зээлсэн мөнгөнд маргаагүй тул зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчээс шаардах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Зээлийн гэрээнд хүүг сарын 3.5 хувиар тогтоосон тул хариуцагчаас нэхэмжлэгчид зээлий хүүд 1,435,14 төгрөгийг төлөх нь үндэслэлтэй. Харин зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулаагүй гэж шүүхээс дүгнэсэн тул Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45. дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү 98,67 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч С. нэмэгдүүлсэн хүүд 396,443 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг нэхэмжлэлээс хасч тооцох нь зүйтэй байна.

Иймд хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 8,477,836 төгрөг, зээлийн хүүд 1,435,14 төгрөг төлөх нь үндэслэлтэй бөгөөд нийт төлөх 9,91,960 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү 98,67 /нэмэгдүүлсэн хүүд төлсөн 396,443 төгрөг, төлөх 53,8 төгрөг/ төгрөгийг хасч, 8,984,88 төгрөгөөс *******машиныг худалдан борлуулсан 6,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзсныг хасч, хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх эцсийн дүнг ,984,88 төгрөгөөр тогтоосон болно.

7. Хариуцагчид шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хугацаанд гардуулсан бөгөөд хариуцагчаас Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7. дахь хэсэг “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 7.3 дахь хэсэг “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 7.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 0.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлээгүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс хариу тайлбарыг бичгээр шүүхэд гаргаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, нотлох баримт гаргаагүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ом ******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 6,698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 8 дугаар зүйлийн 8.1  дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,984,88 /хоёр сая есөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун наян найман төгрөг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ом ******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,460,901.7 /нэг сая дөрвөн зуун жаран мянга есөн зуун нэг төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ом ******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 6,698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД