Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/629

 

                   2022          06           16                                         2022/ДШМ/629

Г.Зод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, Г.Ганзориг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхзул, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/338 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, Г.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Зтод холбогдох 2008 02081 0733 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б... овгийн Г...ийн З..., 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 336 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт биечлэн эдлэх ялын хугацааг 5 жилийн хорих ялаар тогтоож, 2005 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт биечлэн эдлэх ялын хугацааг 5 жил 1 сарын хорих ялаар тогтоож, үүнээс 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2009 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2 жилийн хорих ялыг хасаж, 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/1113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

 

Г.З нь ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр:

1. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27 дугаар гудамжны 56 тоотод оршин суух иргэн З.Анхтуяагийн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн “Асер” маркийн зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч, “Самсунг эс-7” маркийн гар утас, 2 ширхэг хар өнгийн товчлууртай хуучны “Нокиа” маркийн гар утас, мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.030.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2. Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамжны 56 тоотод оршин суух иргэн Б.Бурмаагийн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн “Самсунг” маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 450.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

3. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 28 дугаар гудамжны 07а тоотод оршин суух иргэн Р.Сүхбатын байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн мөнгөн хазаар, мөнгөн хормойн боолт, манан хөөрөг, “Хуавей Р-7” маркийн гар утас, шинэ хөнжлийн даавуу, бэлэн 10.000 төгрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.610.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

4. Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Аптан Овоогийн 06 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Э.Аптансувдын байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2020 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө нэвтэрч, түүний өмчлөлийн дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер, аяны хутга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 580.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

5. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 119 дүгээр гудамжны 28 тоотод оршин суух иргэн Б.Баянбайгалийн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд нэвтэрч, түүний өмчлөлийн эрэгтэй савхин куртик, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн гинж, 2 шигтгээтэй мөнгөн бөгж, хар өнгийн эрэгтэй пүүз, 2 ширхэг улаан өнгийн шигтгээ, 8 ширхэг хув, 2 ширхэг тугалган тоглоом, энергийн гинж, хар өнгийн сурагч цүнх, ногоон өнгийн арьсан түрийвч, 6 ширхэг мөнгөн баавар, хүүхдийн “Нокиа 3110” маркийн гар утас, гар чийдэн зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 555.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

6. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 33 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Г.Ганхуягийн байнга амьдрах зориулалтай орон байр болох монгол гэрт 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн бөөгийн малгайны мөнгөн толь, мөнгөн суваргатай малгайны мөнгөн эдлэлүүд, тахилын ширээний зураг дээрхи том мөнгөн толь зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 345.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

7. Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамжны 56 тоотод оршин суух иргэн Б.Бурмаагийн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн 4 ширхэг мөнгөн аяга зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 660.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

8. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 5 дугаар гудамжны 06 тоотод оршин суух иргэн А.Хонгорзулын байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн цагираган хэлбэртэй эмэгтэй хүний монетон ээмэг 1 хос, дунд зэргийн өргөнтэй 3 ширхэг кулонтой мөнгөн гинж, олон төрлийн хийцтэй 5 ширхэг мөнгөн бөгж, 3 ширхэг мөн олон хийцтэй мөнгөн ээмэг, Сваровски шигтгээтэй ээмэг 1 хос, өргөн улаан шүрэн толгойтой мөнгөн бугуйвч, хар манан хөөрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 610.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

9. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 26 дугаар гудамжны 27 тоотод оршин суух иргэн Д.Алтаншагайгийн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн бэлнээр 80.000 төгрөг, мөн иргэн Д.Баярцэцэгийн өмчлөлийн 50 инчийн НРР маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 830.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

10. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 119 дүгээр гудамжны 31в тоотод оршин суух иргэн Д.Отгонтогосын байнга амьдрах зориулалтай орон байр болох хувийн байшинд 2020 оны 8 дугаар сарын 1-нээс 3-ны өдрийг хүртэлх хугацаанд нэвтэрч, түүний өмчлөлийн 42 инчийн зурагт, орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 525.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

11. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 23 дугаар гудамжны 27 тоотод оршин суух иргэн Б.Сувдаагийн байнга амьдрах зориулалттай орон байр болох хувийн байшинд 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нэвтэрч, түүний өмчлөлийн 3 их гарын, 2 дунд гарын мөнгөн аяга, “Делл” брендийн хар өнгийн зөөврийн компьютер зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.160.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

12. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 1 дүгээр гудамжны 81 тоотод оршин суух иргэн Ш.Эрдэнэчимэгийн байнга амьдрах зориулалттай орон байр болох хувийн байшинд 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр цонхоор нь нэвтэрч, түүний өмчлөлийн “Самсунг” маркийн 49 инчийн зурагт, “Самсунг Редми нөөт 8” маркийн гар утас, орны бүтээлэг, бэлэн 640.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.645.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

13. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 52 дугаар гудамжны 04 тоотод оршин суух иргэн Г.Сугармаагийн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн мөнгөний гахайд бэлнээр байсан 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 306.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

14. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 28 дугаар гудамжны 21 тоотод оршин суух иргэн П.Алтантуяагийн байнга амьдрах зориулалттай орон байр болох хувийн байшинд 2020 оны 7 дугаар сарын 3-наас 4-ний өдрийг хүртэлх хугацаанд нэвтэрч, түүний өмчлөлийн Голд Чингис /0.5л/ 1 ширхэг, Голд Чингис /0.75л/ 1 ширхэг, Казакстан улсад үйлдвэрлэгдсэн каниек 1 ширхэг, оргилуун дарс 1 ширхэг, дунд гарын халтар манан хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.656.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

15. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 91 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух иргэн Ч.Сэлэнгийн байнга амьдрах зориулалттай орон байр болох хувийн байшинд 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн 42 инчийн зурагт, мөнгөн оруулгатай морины толгойн ясны хуйтай хэт хутга, спикер, халбага сэрээний ком багаж, “Самсунг” том цүнх, Цэргийн гавьяаны одон болон цэргийн хүндэт тэмдэг, гар хийцийн сийлбэртэй гуулин хөөрөг, том болон гал тогооны өрөөний хоёр хөшиг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.311.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

16. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 67 дугаар гудамжны 24 тоотод оршин суух иргэн Н.Алтангэрэлийн байнга амьдрах зориулалттай орон байр болох хувийн байшинд 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн 43 инчийн “Эл Жи” маркийн зурагт, богино долгионы зуух, жижиг мөнгөн тагш, хананд байсан Баяннамсрай бурханг арьсан дээр зурсан зураг, эвтэй 4-н амьтны арьсан дээр зурсан зураг, мал хатгадаг хатгуурын хутга зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.085.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

17. 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 15 дугаар гудамжны 18 тоотод оршин суух Б.Хатантуулын байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, түүний өмчлөлийн 42 инчийн “LG” маркийн зурагт, цахилгаан халаагуур, гутал, мах, гар утас, зэс аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 900.996 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

18. 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 13 дугаар гудамжны 12 тоотод оршин суух Г.Дарьчулууны монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, түүний өмчлөлийн мөнгөн аяга 2 ширхэг, 2 ширхэг 0.75 литрийн архи зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусаар хулгайлан авч, бусдад 755.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 34 тоотод оршин суух Т.Алтанцэцэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, түүний өмчлөлийн 42 инчийн “Самсунг” маркийн зурагт, 32 инчийн “Самсунг” маркийн зурагт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусаар хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 57 дугаар гудамжны 18 тоотод оршин суух П.Ганбилэгийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, түүний өмчлөлийн бага гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга, дунд гарын хаш хөөрөг, шинэ гутал зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 3.105.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

21. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 47 дугаар гудамжны 26 тоотод оршин суух Д.Буянзаяагийн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, түүний өмчлөлийн “Делл” маркийн зөөврийн компьютер, хурган дотортой эмэгтэй шуба, 17 кг хонины мах зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.736.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

22. 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 54 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух Э.Өлзийбаярын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 48 инчийн “Шарп” маркийн зурагт, их гарын мөнгөн аяга, ээмэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусаар хулгайлан авч, бусдад 1.825.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 16-20 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 5 дугаар гудамжны 1 тоотод оршин суух Ж.Цэрэнбанзрагчийн өвлийн байшинд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн “Эл Жи” загварын зурагт, “Самсунг эс-6” загварын гар утас, зүү ороосон хөөрөгний даалин зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусаар хулгайлан авч, бусдад  870.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

24. 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 5 дугаар гудамжны 496 тоотод оршин суух Л.Ганзоригийн өвлийн байшинд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж, савхин хүрэм, зөөврийн комьпютер, монетон ээмэг, бөгжийг хулгайлан авч, бусдад 865.600 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

25. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 6 дугаар гудамжны 29 тоотод оршин суух иргэн М.Цацралын байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн монетон ээмэг 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн ээмэг 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 ширхэг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 290.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

26. Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Дэнжийн 2 дугаар гудамжны 7 тоотод оршин суух иргэн Д.Гантулгын байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн 39 инчийн “ТСЛ” маркийн зурагт, “LG Q7” маркийн гар утас зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 650.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

27. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 2 дугаар гудамжны 63 тоотод оршин суух иргэн М.Оюунбилэгийн байнга амьдрах зориулалттай орон байр болох хувийн байшинд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэвтэрч, түүний өмчлөлийн “Панасоник” маркийн 49 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.400.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

28. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 9 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух иргэн Б.Болормаагийн байнга амьдрах зориулалттай орон байр болох хувийн байшинд 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн “Хаеир” маркийн зөөврийн компьютер зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 290.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

29. Сонгинохайрхан  дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 12 дугаар гудамжны 14 тоотод оршин суух иргэн Ө.Туулын байнга амьдрах зориулалттай орон байр болох хувийн байшинд 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн “Асер” маркийн зөөврийн компьютер, “Самсунг А5” маркийн гар утас, гар утасны кейс зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.728.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

30. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 22 дугаар гудамжны 13 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдоржийн байнга амьдрах зориулалттай орон байр болох хувийн байшинд 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн “Самсунг” маркийн 42 инчийн зурагт, их гарын мөнгөн аяга зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 580.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

31. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 6 дугаар гудамжны 191 тоотод оршин суух иргэн Э.Одмаагийн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2020 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө нэвтэрч, түүний өмчлөлийн 5 ширхэг мөнгөн аяга, нэг хөөрөг, бусад жижиг мөнгөн эдлэлүүд, шүрэн толгойтой халтар манан хөөрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 10.700.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

32. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 7 дугаар гудамжны 19 тоотод оршин суух иргэн О.Самданшадавын байнга амьдрах зориулалттай орон байр болох хувийн байшинд 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн хуучны гартаам хөөрөг 1 ширхэг /хуучин шүрэн толгойтой/, хурган дотортой үстэй дээл 2 ширхэг, орчин үеийн 20 см урттай хаш соруултай гаанс 1 ширхэг, 2 хайрцаг вест тамхи зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 17.152.900 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

33. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 1 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Х.Баярсайханы байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэвтэрч, түүний өмчлөлийн даваа толгойтой алтан нуухтай, ясан халбагатай хөөрөг, “Делл” маркийн зөөврийн компьютер, сийлбэртэй идээний таваг болох цар зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.450.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

34. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 7-19 тоотод байрлах Н.Отгонбаярын гэрээс 570.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

35. 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 12-01 тоотод байрлах Д.Батцэцэгийн гэрт нэвтэрч, 400.000 төгрөгийн үнэ бүхий “Грундиг” загварын телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

36. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 27-04 тоотод байрлах Т.Баяржаргалын гэрт нэвтэрч, 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” загварын 40 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан ба дээрхи гэмт хэргүүдийг нийт 36 удаагийн үйлдлээр ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн бусдад нийт 62.776.496 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан бөгөөд энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б... овгийн Г...ийн З...ийг 36 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Б.Бурмаа, Р.Сүхбат, Э.Алтансувд, Б.Баянбайгаль, Г.Ганхуяг, А.Хонгорзул, Д.Отгонтогос, Б.Сувдаа, Ш.Эрдэнэчимэг, Г.Сугармаа, П.Аптантуяа, Ч.Сэлэнгэ, Н.Алтангэрэл, Б.Хатантуул, Г.Дарьчулуун, Т.Алтанцэцэг, П.Ганбилэг, Э.Өлзийбаяр, Ж.Цэрэнбанзрагч, Л.Ганзориг, М.Цацрал, Д.Гантулга, М.Оюунбилэг, Б.Болормаа, Ө.Туул, Б.Пүрэвдорж, Э.Одмаа, О.Самданшадав, Х.Баярсайхан, Н.Отгонбаяр, Д.Батцэцэг, Т.Баяржаргал нарын эд зүйлсийг хулгайлсан үйлдлүүдийг “Г.З үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр цагаатгаж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 728А дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт заасан хохирогч Б.Бурмаа, Р.Сүхбат, Э.Алтансувд, Б.Баянбайгаль, Г.Ганхуяг, А.Хонгорзул, Д.Отгонтогос, Б.Сувдаа, Ш.Эрдэнэчимэг, Г.Сугармаа, П.Алтантуяа, Ч.Сэлэнгэ, Н.Алтангэрэл, Б.Хатантуул, Г.Дарьчулуун, Т.Алтанцэцэг, П.Ганбилэг, Э.Өлзийбаяр, Ж.Цэрэнбанзрагч, Л.Ганзориг, М.Цацрал, Д.Гантулга, М.Оюунбилэг, Б.Болормаа, Ө.Туул, Б.Пүрэвдорж, Э.Одмаа, О.Самданшадав, Х.Баярсайхан, Н.Отгонбаяр, Д.Батцэцэг, Т.Баяржаргал нарын эд зүйлсийг хулгайлсан гэх үйлдлүүдийг хүчингүй болгож, холбогдох хэргийг прокурорт буцааж,

шүүгдэгч Б... овгийн Г...ийн З...ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх зорчих явах үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өршөөл үзүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Боржигон овгийн Гантөмөрийн Зоригт 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Зт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Зт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоолоор Г.Зт оногдуулсан хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Зийн 2020 оны 6 дугаар сарын 15-наас хойш цагдан хоригдсон хугацааг хорих эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Г.Зийн хувийн эд зүйл хурааж битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба Г.З нь хохирогч З.Анхтуяа, Д.Буянзаяа, Б.Аптаншагай нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлтийн 510.1-д зааснаар Г.Зоос 450.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Төрбатад 350.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.Очирхуягт 100.000 төгрөгийг тус тус олгож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хийсэн 3 үйлдэл дээр хохирол гомдлоо бүрэн төлж барагдуулсан байхад амьдралын эх үүсвэр болгон хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар яллаж байгаад гомдолтой байна. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйл гэх зүйл ангиар нийт 4 жил нээлттэй хорих ялаар шийтгүүлсэн. Энэ зүйл ангийн хохирол гомдлыг мөн бүрэн барагдуулсан. Энэ ялаа Амгалан дахь хорих ангид ял эдэлж байхад дуудлагаар авчирч цагдан хорьж ялыг түр зогсоосон. Дуудлагаар авчирсан хэрэгт 9 сар цагдан хорьчихоод шинэ ял дээр хасаж оруулаагүйд гомдолтой байна. Иймд ялыг минь хөнгөрүүлж өгнө үү хэмээн хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч Г.Зийн өмгөөлөгч Д.Алтантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр эс зөвшөөрч, уг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар, мөн хохирлоо шийтгэх тогтоол гарсны дараа бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглүүлэхээр шүүгдэгч Г.Зийн өмгөөлөгч нар гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын гэм буруугийн талаар хэсэгт шүүгдэгч Г.Зийг иргэн З.Анхтуяагийн монгол гэрт 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нзвтэрч 1.030.000 төгрөгийн, иргэн Д.Алтаншагайгийн монгол гэрт 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар нэвтэрч 910.000 төгрөгийн, иргэн Д.Буянзаяагийн өвлийн сууцанд 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэвтэрч 1.736.000 төгрөгийн эд хөрөнгө хууль бусаар авч хохирол учруулсан гэм буруутай болохыг хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудаар үнэн зөвөөр тогтоогоод, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бусад 33 хэргийг үйлдсэн нь баримтаар тогтоогдохгүй байна гэж зөв шийдвэрлэсэн байдаг. Дээрхи 3 үйлдэлд гэм буруутайг зөв тогтоож шийдвэрлэсэн мөртлөө хулгайлах гэмт хэргийг амьдралын хэвшил зуршил болгосон байдалтайгаар байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь дээр дурдсан баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь 5 удаа ял шийтгэсэн таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолын хуулбар хувь баримтуудаар тогтоогдож байна гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. /Шийтгэх тогтоолын 4 дэх тал, дундах догол мөр/

Шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон 3 хэрэгт нийт 2 сая төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар нотлогддог бөгөөд ял эдэлж суллагдсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хоригдох 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 2 жилийн хугацаанд 2 сая төгрөг бодит амьдрал дээр амьдралын эх үүсвэр болж чадахгүй гэдгийг шүүх анхаарч үзээгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх хуулийг хэрэглээгүй байна. Шүүхээс Г.Зийг хулгайлах гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэхдээ 5 удаа ял шийтгэсэн таслан шийтгэх тогтоолуудыг нотлох баримтаар тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж хуульчилсан байх бөгөөд энэ хуулийг хэрэглээгүй байна.

Иймд Г.Зийн 3 иргэний гэрт хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт анхан шатны шүүхийн хэрэглээгүй хуулиудыг хэрэглэж, үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Г.З нь 2020 оны 5 дугаар сарын 27-ноос 2020 оны 8 дугаар сарын 10-ны хооронд хулгайлах гэмт хэргийг 3 удаа үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйлчлэл тохирч байгааг тогтоож, нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэнд нь хүндрүүлж, 5 жилийн хорих ял оноох үндэслэлтэй байна.

Тус шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 10-д Г.Зоос нийт 450.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэснийг Г.Зийн гэр бүл шийтгэх тогтоол гарсны дараа төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул оногдуулсан 5 жилийн ялын хоёрны нэгийг хасч, тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл бий болсон байна. Иймд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Зийн өмгөөлөгч Г.Ганзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байхаар хуульчилсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Зийн 3 удаагийн үйлдлийг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгчийн үйлдлүүд нь 2020 оны 5, 6, 8 дугаар саруудад үйлдэгдсэн байдаг нь байнга үйлдсэн гэдэг ойлголтод хамаарахгүй байна. Гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг үндэслэл үгүйсгэгдэж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлүүлэх хүсэлтэй байна. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, үүнийгээ Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан атлаа 1 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүйгээр шинэ ял дээр нэмж тооцсоныг учир дутагдалтай гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт цугларсан баримтаар хэргийн бодит байдал хангалттай нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл байхгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс хэргийг шүүгдэгчид ашигтайгаар буюу 36 үйлдлээс 33 үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэнд маргаж байна. Г.З өмнө нь хулгайн гэмт хэргээр шүүхээс 5 удаа ял шийтгүүлж байсан, амьдралынхаа 10 гаран жилийг хулгай хийж, түүндээ ял шийтгүүлж өнгөрүүлсэн байдаг. Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, Г.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь, шүүгдэгч Г.Зийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ талаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг хэрхэн хангасан талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж заажээ.

Гэтэл шүүгдэгч Г.З нь өмнө нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, 3 жилийн хорих ялыг өршөөн хассан,

мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, 2 жилийн хорих ялыг өршөөн хассан байхад дахин 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн нь энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна.

            Энэхүү нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-д зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Зтод холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, Г.Зтод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, Г.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/338 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Зт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцтэл шүүгдэгч Г.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ