| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04826/И |
| Дугаар | 184/ШШ2024/03904 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03904
| *******24 07 30 | 184/ШШ*******24/03904 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* ******* *******, ******* төв ******* тоот хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, дугаар байр, тоот хаягт оршин суух овогт /РД:ГР900123/-д холбогдох,
15,305,384.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч П. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагчаас *******22 оны 5 дугаар сарын *******-ны өдрийн Да-22/107 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,305,384.44 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Хариуцагч П.д холбогдох 15,305,384.44 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул эвлэрлийн гэрээ байгуулж сар бүр 2,550,897.4 төгрөгийг *******24.8.25-ны өдрөөс хойш сар бүр хийж 6 сарын хугацаатай буюу *******25 оны 1 дүгээр сард багтааж төлөх болсон тул тухайн сардаа багтааж хийгээгүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Андуунд ******* ББСБ ХХК нь хариуцагч П.д холбогдуулан 15,305,384.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П. 15,305,384.44 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг *******24 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс *******25 оны 01 дүгээр сарыг дуустал 6 сарын хугацаанд сар бүр 2,550,897.4 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд Андуунд ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй П.д холбогдох 15,305,384.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар талуудад хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу Андуунд ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.д холбогдох иргэний хэрэгт “...хариуцагч П. нь нэхэмжлэлийн шаардлага 15,305,384.44 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг *******24 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс *******25 оны 01 дүгээр сарыг дуустал 6 сарын хугацаанд сар бүр 2,550,897.4 төгрөгөөр нэхэмжлэгчид төлнө” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,477 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.гөөс 117,238.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Андуунд ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД