| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01145/и |
| Дугаар | 155/ШШ2016/01203 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2016/01203
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********** оршин суух, ********
Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************-т холбогдох
800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2016/01145/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *********нь 2016.08.02-ны өдөр надаас 800.000 төгрөгийг зээлж авсан. Ингэхдээ би журмын хашаанаас автомашинаа гаргаж авах гэсэн юм гэж гуйж байж зээлж авсан. Энэ мөнгийг манай хүү ******** цалингаа аваад надад өгсөн байсан юм. ******** надаас мөнгө авахад манай хүү *********хамт байсан болно. *********нь надад 800.000 төгрөгийнхөө оронд 2 үхэр өгнө гэж хэлж авч явсан боловч өнөөдрийг хүртэл авсан мөнгө болон оронд нь өгөх үхрээ өгөхгүй байгаа тул Б.Сэргэлэнбаяраас 800.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *********шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *********нь Б.Сэргэлэнбаяраас 800.000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш 400.000 төгрөг авсан нь үнэн. *********нь үлдэгдэл 400.000 төгрөгнөөс 200.000 төгрөг төлнө гэж тайлбар бичсэнийг зөвшөөрч байна. Хэргийг түргэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч *********шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *********нь миний бие ****** 800.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Үүнээс 400.000 төгрөг төлсөн. Харин одоо 200.000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Үүнийг ойрын хугацаанд өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********нь ******* холбогдуулан 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *********, хариуцагч *********нар нь 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байх бөгөөд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 600.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 18.650 төгрөгийн тал хувь 9.325 төгрөгийг, улсын орлогоос 9.325 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч ******** олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***** нэхэмжлэлтэй ******** холбогдох 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** 600.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 18.650 төгрөгийн тал хувь 9.325 төгрөгийг, улсын орлогоос 9.325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН