| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1192/и |
| Дугаар | 155/ШШ2016/01198 |
| Огноо | 2016-10-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2016/01198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********** оршин суух *************-ы
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2016/1192/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч *********нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 1973 оноос 1974 оныг дуустал Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад 1975-1978 онд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн Хөгжил нэгдэлдээ 1979-1994 оныг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд *********намайг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1973 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *********нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1973 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн ********* ажиллаж байх хугацаандаа авсан цалин хөлсний лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 02/3243 дугаартай архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 994 дугаартай архивын лавлагаа, гэрч ************** 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: *********Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад 1973 онд хоньчноор орж ажиллаж байгаад 1975 онд цэргийн албанд татагдаж 1978 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн 1994 оныг дуустал ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч **************** 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ...*********Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад 1973-1974 онд хоньчноор ажиллаж байгаад 1975-1978 онд цэргийн алба хааж ирээд нэгдэлдээ үргэлжлүүлэн 1994 оныг дуустал хоньчноор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10/510 дугаартай Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул *********** холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч *********нь Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын *********** 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов гэх лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэ нь ******** 1993, 1994 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ ************ ажиллаж байсныг шууд нотолж чадахгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************ы Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1973 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ************ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ