Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2021/0085/З |
Дугаар | 128/ШШ2022/0957 |
Огноо | 2022-12-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2022/0957
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Бямбажав
Хариуцагч: Авлигатай тэмцэх газрын дарга,
Хариуцагч: Тагнуулын ерөнхий газрын дарга,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.3, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Бямбажавын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Тагнуулын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/930 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг зохих журмын дагуу тооцон олгохыг Тагнуулын ерөнхий газрын даргад даалгаж, үлдэх хэсэг болох Тагнуулын ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 22 зүйлийн 22.1, 22.2, 22.3, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Бямбажаваас Авлигатай тэмцэх газрын даргад холбогдуулан гаргасан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссарын албан тушаалд томилохгүй байгаа Авлигатай тэмцэх газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.Бямбажавыг урьд эрхэлж байсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссарын албан тушаалд томилж, түүнд Тагнуулын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/801 дүгээр тушаал гарсан өдрөөс эхлэн ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгохыг Авлигатай тэмцэх газрын даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тагнуулын ерөнхий газрын даргаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ С.ГАНБАТ
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН