Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/01197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **********/-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч155/2016/1195/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********шүүхэд гаргасан хүсэлтдээМиний бие 1980 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн сургууль төгссөн, өөрийн хүсэлтээр 1981 оны 1-р сарын 01-нд тус сумын Соёл нэгдэлд эгч Даваагийн хамтаар хоньчноор орж 1985 оны 6-р сарын 30-ныг дуустал хоньчин, төлчин, хуц ухна маллаж байгаад 1985 оны 7-р сарын 01-нээс тус нэгдэлд саальчнаар орж ажиллаж эхэлсэн бөгөөд үүнээс хойш 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тасралтгүй саальчин байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаа тул 1981 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Баянзүрх сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа юм. *********нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *********нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар, 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн ********** ажиллаж байх хугацаандаа авсан цалин хөлсний лавлагаа, гэрч ********** 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: *********1980 онд сургууль төгсөөд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 онд туслах малчнаар орж 1985 оноос бие даан мал маллах болсон ба 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан... гэх мэдүүлэг, гэрч ******* 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: *********нь 1981 оноос эхлэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн эмтийн 1 дүгээр бригадад туслах малчнаар орж 1984, 1985 оноос хоньчин, фермэд саальчнаар 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Эхний хэдэн жил Очирын суурьт эгч Даваагийн хамт туслах малчнаар ажиллаж байгаад 1984, 1985 оноос бие дааж мал маллах болсон.... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/540 дугаартай Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1990 оны тушаал шүүж үзэхэд *********** чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *****************ын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар, 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ************ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ