Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/01196

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотод ************ холбогдох,

3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2016/1078/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч *********, хариуцагч *********нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ********** 2 сарын зээлийн гэрээ байгуулахаар тохиролцож ДТ-75 тракторыг 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэн 4-р сарын 20-нд худалдсан юм. Гэтэл зээлийн гэрээ байгуулахаар тохиролцсон хугацаандаа утас нь холбогдохгүй байсаар 6-р сарын 10-ны үед холбоо барихад эхнэр нь утсыг нь авч, өгсөн трактор чинь эвдэрсэн ажилд явахгүй байгаа гэж ярьснаас хойш дахин холбоо барьж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Иймд миний тракторын үнэ 3.500.000 төгрөгийг ************ гаргуулж өгнө үү.

...Би ********** шүүх хуралдааны өмнө уулзаж ярилцаад тракторын үнэ 3.500.000 төгрөгөө багасгаж 2.000.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны дотор авахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.

Хариуцагч *********шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 04-р сарын 20-ны үед *********той трактор 3.5 сая төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцож, үнэ хөлсийг нь асааж үзээд үнэхээр асуудалгүй байвал урьдчилгааг нь өгөөд, үлдэгдлийг нь намар тэжээл өгөхөөр болсон. Ингэхдээ тухайн үедээ би Нүүрстэйн аманд байрлах өөрийнх нь гэрт очиж гэрийн гадаа байсан тракторыг асаах гэтэл асаагүй.Учир нь ********** өөрөө би тос маслыг нь холилдуулаад засаад дахиж асаагаагүй байгаа, Мөрөн ортол нь шалгаж үзээд асч байвал авъя гэж тохирсон. Тэгээд *********** өөрөө хот руу явчихсан. ТЭгээд би дахин жолооч /засвар хийж, трактор барих эрхтэй/ хөлсөлж очоод асаалгаад наашаа Мөрөн орж ирэх хүртэл 20км газарт 4 хоног явж ирсэн. Тракторын эд анги нь эвдрээд дахин дахин засвар хийлгэж, гагнуулж байж арай гэж орж ирсэн. Эхлээд Нүүрстэйгээс очиж трактор авахдаа нэг хүнтэй очсон чинь тэр хүн 2 хоноод асааж чадаагүй тул дахин *********** гэж хүнийг хөлсөлж асаалгаад Тосон хүртэл авч явж 3 га газар хагалуулсан. Тэгээд дахиад эвдрэхэд нь ********** гэх хүн үнэхээр чадахгүй юм байна гээд хотоос Тулгаа гэж хүн хөлсөлж засуулсан. Мөрөнд ирээд Н******* утсаар яриад чи Улаанбаатар хотоос сэлбэг аваад явуулаач гэхэд манайх Толгойтод байдаг юм, техникийн зах орж чадахгүй гэсэн. Тэгээд би хот руу хүнд редукторын арьс 90.000 төгрөгөөр авахуулаад замын унаагаар авсан. Тэрийг тавьж засуулаад Тосонцэнгэл суманд өөрийн ногооны талбайд 2016.04.29-нд аваачсан. Тэгээд 3га орчим газар хагалж байтал дахиад эвдэрсэн. Тэгэхээр нь Нямдоржтой утсаар яриад чи хүрээд ир хоёулаа энэ асуудлыг шийдвэрлэе гэсэн чинь та авсан бол авсан би очих зав байхгүй гээд ирээгүй. Би арга буюу 05-р сарын 26-нд дахин ДТ-75 трактор 1 сая төгрөгөөр худалдаж авч газраа хагалж ажлаа хийж дуусгасан. Тухайн үед ******* нь миний трактор маш сайн ямар ч асуудалгүй гээд байхаар нь итгээд үнэхээр сайн чанартай бол худалдаж авъя гэж тохирсон. Энэ төрлийн трактор нь ховор байдаг тул би арга буюу үнэтэй тракторыг худалдаж авахаар болсон юм. Гэтэл энэ трактор нь маш их эвдрэл гэмтэлтэй би өөрөөсөө олон эд ангийг шинээр авч тавьж хүн хөлсөлж засуулах, тос масло, түлш гээд асар их зардал гаргасан. Тэгээд ч трактор нь ашиглах боломжгүй байсан. Харин ч би өөрөөсөө маш их зардал чирэгдэл гаргаж ажил эхлэх хугацаагаа хожимдуулснаар төмс жижиг, будаа нь ногоон болж хохирсон. Одоо ******* трактор нь Тосонцэнгэл суманд манай тариалангийн талбайн гадаа байгаа. Нямдоржтой 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр утсаар ярьж трактор чинь эвдрэл ихтэй байна, үнээ хямдруул гэсэн чинь үгүй ээ анх ярьсан мөнгөө л авна гэсэн. Иймд би тракторын үнийг төлөх үндэслэлгүй, ******* хэзээ ч гэсэн өөрөө тэр трактороо очиж авахад бэлэн байгаа, Харин ч би өөрөө маш их зарлага гаргаж хохирсон. Би *********той шүүх хуралдааны өмнө уулзаж ярилцаад тракторын үнэ 2.000.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны дотор өгөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ******* холбогдох тракторын үнэ 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 1 дүгээр сарын 10-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Батмөнхөөс 2.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийн тавин хувь 23.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *********ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********* холбогдох, 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 2.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч хариуцагч 2017 оны 1 дүгээр сарын 10-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 2.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийн тавин хувь 23.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол 

  

 

 

ШҮҮГЧ                                Г.ДАВААХҮҮ