| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн **************** Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2016/01167/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцлоо. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлт гаргагч *********шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1985 оны 7 дугаар сарын 01-нд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн мал эмнэлгийн факультетийг малын их эмчийн мэргэжил эзэмшиж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, малын их эмчээр 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажилласан. Түүнээс хойш аймгийнхаа мал эмнэлгийн газрын Халдварт празиттах өвчинтэй тэмцэх отряд, мал эмнэлгийн ариун цэврийн станцад малын эмчээр ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтэр олгохдоо овгийн Баяндэлгэр гэж буруу бичсэн, он сар, өдөр нь засвартай, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний малын их эмчээр ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Чулуунбаатар миний бие Бүрэнтогтох суманд 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малын их эмчээр, аймгийн мал эмнэлгийн газрын Халдварт празиттах өвчинтэй тэмцэх отрядад 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл малын их эмчээр, мөн аймгийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн ариун цэврийн станцын эрхлэгч, махны бактериологич, /нян судлагч/ шинжээч эмчээр 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: *********нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Хүсэлт гаргагч ********** Хөдөө аж ахуйн их сургуулиас 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №130596 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нээж олгохдоо Баяндэлгэр гэх нэрээр овоглосон болох нь Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн эцгийн нэр: ******, эхийн нэр: ******** нарын гэр бүлд 1956/12/25-нд Төмөрбулаг төрөхөд төрүүлсэн ********* овоглон 1957/01/08-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 12-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 2452 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч *********** гэдэг нь зөв, ********* болгоод буруу биччихсэн байх... гэх мэдүүлэг, гэрч ********** гэдэг юм, өөр ***********р байгаагүй... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтад үнэлсэн болно. Хүсэлт гаргагч *********Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Мал эмнэлэгт 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд малын их эмч, эрхлэгч, Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын Халдварт празиттах өвчинтэй тэмцэх отрядад 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд малын их эмч, Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын Ариун цэврийн станцад 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд эрхлэгч, махны бактериологич, /нян судлагч/ шинжээч эмчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөдөө аж ахуйн их сургуулийн ректорын 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон 01. 1975 оны 6 сарын 25. Цэргийн жинхэнэ албанд дайчлан татав. Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тогтоол. 02. 1978 оны 6 сарын 20. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусгасан тул бэлтгэлээр халж Хөвсгөл аймагт явуулав. БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын 1978 оны 6-р сарын 08-ны өдрийн Н/276 дугаар тушаал. 03. 1980 оны 09 сарын 01. ХААДС-ийн малын их эмчийн ангид оюутнаар элсүүлэв. ХААДС-ийн ректорын 1980 оны 10-р сарын 04-ний өдрийн 266-р тоот тушаалаар. 04. 1985 оны 7 сарын 01. ХААДС-ийг малын их эмчийн мэргэжлээр төгсөж ХААЯамны мэдэлд шилжүүлэв. ХААДС-ийн ректорын 1985 оны 7-р сарын 02-ны өдрийн 261-р тоот тушаалаар. 05. 1985 оны 7 сарын 01. Хөвсгөл аймгийн ХААУГ-ын мэдэлд ажиллуулахаар томилов. ХААЯ-ны сайдын 1985.06.27-ны 6/50 тоот. 06. 1985 оны 7 сарын 20. Бүрэнтогтох сумын мал эмнэлгийн эрхлэгч, их эмчээр авч ажиллуулав. НДХ-ийн гүйцэтгэх захиргааны 1985.08.08-ны өдрийн 43-р захирамж. 07. 1988 оны 11 сарын 01. Мал эмнэлгийн эрхлэгч, их эмчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мал эмнэлгийн газарт шилжүүлэв. НДХ-ийн гүйцэтгэх захиргааны 1988.11.01-ны өдрийн 34-р захирамж. 08. 1988 оны 11 сарын 01. Аймгийн мал эмнэлгийн газар ХПӨТОтрядад малын их эмчээр 1988-11-01-ний өдрөөс эхлэн томилов. Мал эмнэлгийн газрын даргын 1988-11-14-ний өдрийн 64-р тушаалаар. 09. 1989 оны 01 сарын 16. Аймгийн мал эмнэлгийн газар ХПӨТОтрядын их эмчийн үүрэгт ажлаас 1984-01-16-ны өдрөөс чөлөөлж мөн өдрөөс нь аймгийн мал эмнэлгийн АЦСтанцын эрхлэгч, их эмчээр томилов. Мал эмнэлгийн газрын даргын 1989-01-20-ны өдрийн 06 тоот тушаалаар. 10. 1995 оны 01 сарын 01. Нийгмийн даатгалын шинэ хууль мөрдөгдөж шимтгэлийн тусгай дэвтэр хөтлөх болсон тул уг дэвтрийг хаав гэх бичилттэй №130596 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ...мал тооллогын ажил хариуцсан сумын комиссыг доорхи бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд: гишүүдэд: ******** их эмч... гэх бичилттэй Мал тооллогын бэлтгэл хангах комисс томилох тухай №40 дугаартай тогтоолын архивын хуулбар, 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Нэг: Аймгийн ХААХҮ Удирдах газрын шийдвэрийг үндэслэн сумын зоо мал эмнэлгийн тасгийн эрхлэгч Б.Чулуунбаатарыг 1988 оны 11-р сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн зоо, мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр ************* томилсугай... гэх бичилттэй Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай №34 дугаартай захирамжийн архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар данснаас болон Хөдөө аж ахуйн удирдах газрын Архиваас түүвэрлэсэн ************* 1985 оны 7 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал, 1988 оны 11 дүгээр сараас 1994 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч ******** ...Би 1981 оноос 1998 он хүртэл хугацаанд аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан. *********нь сургууль төгсөж ирээд Бүрэнтогтох суманд ажиллаж байгаад 1988 онд аймагт шилжиж ирээд Мал эмнэлгийн газрын Халдварт празиттах өвчинтэй тэмцэх отрядад их эмчээр ажиллаж байгаад 1989 оноос Ариун цэврийн станцын эрхлэгч, бактерлогич эмчийн албан тушаалд ажилласан. 1998 оны 4 сар хүртэл ажиллаж байгаад аймгийн Мэргэжлийн хяналтын газарт байцаагч эмчээр томилогдон явсан. Үүнээс хойш тус газартаа одоог хүртэл ажиллаж байгаа. Би мал эмнэлгийн газарт 2007 он хүртэл ажиллаад тэтгэвэртээ гарсан... 1988 оны 11 сард ирж ажилласан. Тэр үеийн томилгоогоор л ирж ажилласан... тасралтгүй ажиллаж байсан... Би 1981 оноос 1998 он хүртэл аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан. Мал эмнэлгийн газар нь дотроо 4 газар хэлтэстэй байсан. Ариун цэврийн станц, бактер шинжилгээний лаборатори, халдварт празит өвчинтэй тэмцэх отряд, авто граж, аж ахуй гэсэн 4 албатай байсан... Цалингийн картад бидний нэр бичигдсэн байгаа байх... гэх мэдүүлэг, гэрч ****** ...Би 1986 онд Бүрэнтогтох сумын Мал эмнэлэгт хуваарилагдан очиж ажиллаж байсан. Намайг очиж ажиллахад ********* нь Мал эмнэлгийн тасгийн даргаар ажиллаж байсан. 1986 оны 07 сарын 05-наас хойш 1988 оны 11 сар хүртэл хугацаанд хамт ажиллаж байсан. 1988 оны 11 сард Чулуунбаатар нь аймгийн Мал эмнэлгийн газарт шилжин ажилласан. Тэнд 1988 онд шилжиж очоод 1998 он хүртэл эрхлэгч, нян судлаач, шинжээч эмч, их эмч зэрэг ажил хийдэг байсан. 1998 оны 4 сард улсын байцаагч нарыг томилсон бөгөөд би мөн улсын байцаагчаар томилогдож байсан. ******** нь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар томилогдож байсан... ************нь 1985 онд ажилд орсон, намайг очиход тасгийн даргаар... 1 жил гаран ажилласан байсан... тасралтгүй ажиллаж байсан... Би 1986 оны 07 сарын 05-наас Бүрэнтогтох сумын Мал эмнэлгийн тасагт шинжээч эмчээр, 1998 оноос хойш Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, 2010 оноос сумдад Мал эмнэлгийн үржлийн тасаг байгуулагдахад тасгийн дарга, улсын байцаагчааар томилогдон одоог хүртэл ажиллаж байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд *********** Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Мал эмнэлэгт 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд малын их эмч, эрхлэгч, Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын Халдварт празиттах өвчинтэй тэмцэх отрядад 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд малын их эмч, Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын Ариун цэврийн станцад 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд эрхлэгч, махны бактериологич, /нян судлагч/ шинжээч эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов. ************** ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Тус аймгийн Мал эмнэлгийн 1988-1998 оны даргын тушаал шүүж үзэхэд ******** ажилд томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/524 дугаартай тодорхойлолт, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Тус аймгийн Бүрэнтогтох сумы АДХГЗ-ыг 1985 оны захирамж манай архивт шилжиж ирээгүй тул ********** холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна... гэх бичилттэй 10/527 тоот тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ********* Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Мал эмнэлэгт 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд малын их эмч, эрхлэгч, Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын Халдварт празиттах өвчинтэй тэмцэх отрядад 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд малын их эмч, Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын Ариун цэврийн станцад 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд эрхлэгч, махны бактериологич, /нян судлагч/ шинжээч эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА | | |