| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/02667/И |
| Дугаар | 101/ШШ2024/03619 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2024/03619
| 2024 07 26 | 101/ШШ2024/03619 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, тоотод оршин байрлах ******* ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,5 тоотод оршин суух, Боржигон овогт Содномдаржаагийн ******* /рд: /-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 99,917,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Смарт контайнер ХХК нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч С.*******тэй 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүргийн Гачууртад байрлах захиалагчийн эзэмшлийн газар дээр 72 м.кв хэмжээтэй байшин, 24 м.кв террас, 18 м.кв хэмжээтэй гарааш бүхий хувийн сууцыг нийт 138,870,000 төгрөгөөр 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд барьж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгч компанийн хувьд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж, хувийн сууцыг харицагч С.*******т хүлээлгэж өгсөн.
Гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар урьдчилгаа төлбөр болох 99,917,800 төгрөгт бартераар Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Андын зам констракш ХХК-ийн барьж байгаа Зэндмэнэ-Эрдэнэ хотхоны*******ийн 2 давхарт 55,82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ажлын хөлсөнд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
Үүний дагуу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 22/95-1 дугаартай Орон сууц захиалан бариулах бартерын гэрээ-г ******* ХХК-тай байгуулсан бөгөөд тус гэрээнд орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр тохироцсон хэдий ч өнөөдрийг хүртэл орон сууц баригдаж эхлээгүй байна.
Иймд хариуцагч С.Энхтөр нь биет байдлын болон эрхийн доголдолтой, ашиглах боломжгүй эд хөрөнгийг төлбөрийн урьдчилгаанд өгсөн гэж үзэж байна. Манай компанийн зүгээс ******* ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, амины орон сууц бариулсан төлбөрийг С.*******өөс бартераар бус бэлэн мөнгөөр гаргуулахаар шаардаж байна. С.*******тэй гэрээ байгуулахаас өмнө 2021 оноос эхлээд ******* ХХК-ийн барилга нь баригдахгүй байгааг мэдсээр байж манай компанитай гэрээ байгуулсан нь дүр үзүүлсэн хэлцлийг хийж, компанийг хуурч мэхэлсэн байна. Манай компанийн зүгээс ******* ХХК-д хандаж бэлэн болсон блокоос өөр орон сууцаар сольж өгөхийг хүссэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Манай компанийн зүгээс ******* ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, амины орон сууц бариулсан төлбөрийн үлдэгдлийг бартераар бус бэлэн мөнгөөр гаргуулахаар шаардаж байна. Иймд С.*******тэй байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 99,917,800 төгрөгийг С.*******өөс гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн Гачууртад байрлах газар дээр 72 м.кв хэмжээтэй байшин, 24 м.кв террас, 18 м.кв хэмжээтэй гарааш бүхий хувийн сууцыг нийт 138,870,000 төгрөгөөр бариулахаар тохиролцсон. ******* ХХК нь миний захиалсан хувийн сууцыг барьж хүлээлгэж өгсөн, одоо би сууцандаа амьдарч байгаа. Би ажлын хөлсөнд 38,952,200 төгрөгийг төлсөн. Үлдэх 99,917,800 төгрөгт тооцон ******* ХХК-иас захиалсан орон сууцны захиалгын эрхээ шилжүүлсэн. Би 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, *******,*******, 2 давхарт байрлах, тоот, 55,82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 99,917,800 төгрөгөөр авахаар тохирч, уг төлбөрөө барилгын бараа материал нийлүүлж бартераар бүрэн төлж барагдуулсан. Уг захиалсан орон сууцны эрхийг ******* ХХК-д төлөх үлдэгдэл төлбөр 99,917,800 төгрөгт тооцон шилжүүлсэн. Үүний дагуу ******* ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, *******,*******,*******, тоот, 55,82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 99,917,800 төгрөгөөр авахаар тохирсон. ******* ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулахгүй, удааширч байгаа асуудал нь С.*******ийн хувьд ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй. Гэрээгээр халхавчлаад залилчихсан, дүр үзүүлж хийсэн хэлцэл яриад байна. ******* ХХК-ийн ажилтан н.Энхбаатар гэх хүн өөрөө гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үедээ тухайн орон сууц баригдаж байгаа эсэх, ямар явцтай байгаа эсэх, гэрээгээ шалгах гэх мэт боломж нь нээлттэй байсан. ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалсан гэж яриад байгаа боловч цуцлах мэдэгдлийг ******* ХХК хүлээж авсан юм уу, тухайн гэрээг дуусгавар болсон акт үйлдсэн юм уу гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. ******* ХХК-иас болоод С.*******өөс мөнгөн хэлбэрээр шаардаж байгаа гэх боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд ийм нөхцөл гэрээний аль ч заалтад байхгүй. Дүр үзүүлсэн, хуурсан асуудал огт байхгүй. Смарт контайнер ХХК нь гэрээний дагуу үүргийг ******* ХХК-иас шаардах эрх нь нээлттэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 06 сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, фото зураг, 2022 оны 05 сарын 16-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, 2022 оны 06 сарын 24-ний өдрийн орон сууц захиалан бариулах бартерийн гэрээ, захирлын тушаал, мэдэгдэл,
3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэх, итгэмжлэл,
3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн үзлэг явуулсан тэмдэглэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.*******өд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 99,917,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Зохигчдын хооронд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, Гачуурт бага хоолойд байрлах газарт 72 м.кв талбай бүхий хувийн сууц, 24 м.кв талбай бүхий террас, 18 м.кв талбай бүхий гараашийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд барьж гүйцэтгэх, С.******* нь 138,870,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 72 м.кв талбай бүхий хувийн сууц, 24 м.кв талбай бүхий террас, 18 м.кв талбай бүхий гараашийг захиалагч С.*******өд хүлээлгэн өгсөн, захиалагчаас ажлын хөлс 38,952,200 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.
2.1 Харин ажлын хөлсний үлдэгдэл 99,917,800 төгрөгийг төлсөн эсэх үйл баримтад маргаж байна.
3. Хариуцагч С.******* нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, *******, ******* ХХК-ийн барьж буй******* давхарт 55.82 м.кв, 2 өрөө орон сууцыг 99,917,800 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон байна. Уг гэрээний 2.1-т орон сууц захиалгын гэрээний төлбөрийг 100 хувь бартераар барагдуулсан болно гэж заасан байна. Хариуцагч С.******* нь ******* ХХК-д төлөх 99,917,800 төгрөгийн төлбөрийг уг үнийн дүнд тохирох барилгын бараа материал нийлүүлж, төлж барагдуулсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй.
3.1 Зохигчдын хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 3.2.1-т үнийн дүнгийн урьдчилгаа төлбөр болох 99,917,800 төгрөгт *******, ******* ХХК-ийн барьж буй******* давхарт 55.82 м.кв, 2 өрөө байрны нэрийг 3 хоногт багтаан шилжүүлнэ гэж тохиролцсон байна.
Дээрх гэрээний тохиролцоог ... ******* ХХК-иас авахаар захиалсан орон сууцыг С.******* нь ******* ХХК-д төлөх ажлын хөлсний 99,917,800 төгрөгт тооцож, орон сууц авах шаардах эрхээ шилжүүлсэн гэж талуудын хэн нь тайлбарласан.
3.2 Талуудын дээрх тохиролцоог үндэслэн ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалан бариулах бартерийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь *******,******* давхарт байрлах 55.82 м.кв, 2 өрөө орон сууцыг 2023 оны 01 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, ******* ХХК нь орон сууцны төлбөр 99,917,800 төгрөгийг 100 хувь бартер гэрээний үнийн дүнд төлсөн болохыг тусгасан байна.
Уг гэрээг ******* ХХК-ийг төлөөн Ц.******* байгуулсан байх ба түүнийг захирлын 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. /хх-25/
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С.*******ийн ******* ХХК-иас авахаар тохирсон орон сууцыг ажлын хөлсний төлбөрт тооцон авахаар тохирсон боловч уг орон сууц нь одоо болтол ашиглалтад ороогүй. С.******* нь баригдаж эхлээгүй байгаа орон сууцыг төлбөртөө өгөхөөр хуурч гэрээ байгуулсан. Манай компани ******* ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлах мэдэгдэл өгснөөр гэрээ цуцлагдсан тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг С.******* мөнгөн хэлбэрээр төлөх үүрэгтэй гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ХХК-д 99,917,800 төгрөгийн барилгын бараа материал нийлүүлж орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Уг компаниас авах орон сууцны эрхээ нэхэмжлэгчид гэрээгээр шилжүүлж өгсөн. Одоо орон сууцаа ******* ХХК-иас шаардах байтал надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бидний хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, би шаардах эрхээ шилжүүлсэн. Тухайн үед хуурч мэхэлсэн зүйл байгаагүй. ******* ХХК нь ******* ХХК-ийн барьж байгаа барилгыг судалж байгаад гэрээ байгуулсан гэж тус тус тайлбарлаж, маргасан.
4.1 Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.*******ийн ******* ХХК-иас захиалсан орон сууцыг ажлын хөлсний төлбөртөө тооцон авахаар дээр дүгнэснээр хэн алинтай нь гэрээ байгуулсан байна. С.*******өөс орон сууцны шаардах эрхийг шилжүүлэн авах үедээ уг орон сууц баригдаж байгаа эсэх, барилгын үйл ажиллагаа ямар шатандаа явж байгаа болохыг тодруулж гэрээ байгуулах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар С.******* нь ******* ХХК-ийг хуурч мэхлэх замаар ******* ХХК-иас авах орон сууцны шаардах эрхийг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь уг тайлбараа баримтаар нотлоогүй.
4.2 Түүнчлэн нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалан бариулах бартерийн гэрээг цуцлах мэдэгдлийг өгсөн тул уг гэрээ цуцлагдсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Хэргийн 26-27 дугаар талд авагдсан ******* ХХК-иас ******* ХХК-д хүргүүлсэн гэх мэдэгдэл байх боловч уг мэдэгдлийг хэзээ, хэнд хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй, нэг талын баримт байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх боловч үүнтэй холбоотой баримтаа хэрэгт гаргаагүй.
Иймд ******* ХХК-ийн ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалан бариулах бартерийн гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй. Нөгөө талаар, уг компанитай байгуулсан гэрээ цуцлагдсанаар нэгэнт шаардах эрхээ шилжүүлж өгсөн С.*******өөс гэрээний үүргийг буцаан шаардах эрхийг үүсгэхгүй.
4.3 Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-иас гэрээний үүргийг шаардах, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирлоо шаардах эрх нь нээлттэй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ******* ХХК-д холбогдуулан ямар нэгэн шаардлага гаргаагүй гэж тайлбарласан.
5. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч С.******* нь ******* ХХК-д төлөх ажлын хөлсний төлбөр 99,917,800 төгрөгт тооцон бусдаас авах орон сууцны эрхээ шилжүүлсэн буюу ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******өд холбогдох 99,917,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн0 дугаар зүйлийн0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ