| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1072/и |
| Дугаар | 155/ШШ2016/01192 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2016/01192
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын *********** нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***********/,
Хариуцагч: ******************* холбогдох,
10.111.153 /арван сая нэг зуун арван нэгэн мянга нэг зуун тавин гурав/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2016/1072/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, хариуцагч *********нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Цахиур хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *********нь ****** дугаартай Борлуулагчийн гэрээг байгуулан ***********ний Хөвсгөл аймаг дахь салбарт борлуулагчаар ажилласан. Гэрээний дагуу борлуулагч нь компаний бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг хийж гүйцэтгэх, компани хөлс төлөхөөр харилцан тохиролцож, борлуулагч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон улсын бүртгэлийн ********* дугаарт бүртгэгдсэн, *************1 нэгж талбарын дугаартай *************** нэгж талбарын дугаартай Орхон аймгийн ********** газрыг тус тус барьцаалсан. *********нь Цахиур ХХК-ний гэрээт борлуулагч ******** худалдан борлуулах бараагаа авч борлуулалт хийдэг. Борлуулагч нь худалдсан барааныхаа үнийг тухай бүр нь компаний дансанд шилжүүлж гэрээт борлуулагч ********* тооцоо нийлж ажиллах үүрэгтэй. Тэрээр ************-ний гэрээт борлуулагч *********** 26.300.000 төгрөгийн өглөгтэй гарсан байна. Энэ төлбөрөө төлөхийг шаардахад 2014.10.23-ны өдөр 13.000.000 төгрөг, үлдэгдэл 13.300.000 төгрөгийг 2014.11.01-ний өдөр өгч барагдуулахаар 2014.10.11-ний өдөр, 2014.10.14-ний өдөр тус тус бичгээр баталгаа гаргаж өгсөн ч төлбөр тооцоогоо өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй. *********нь 2016.08.12-ны өдрийн байдлаар ********д 10.111.153 төгрөгийн өр төлбөртэй байна. ******** байгуулсан борлуулагчийн гэрээний 3.8, 3.12 дахь хэсэгт заасныг, нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээний холбогдох заалт, мөн тус компаний гэрээт борлуулагч ******** тооцож гаргасан тооцоог тус тус үндэслэн нэхэмжилнэ. ********* хариуцагчаар татаж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Үүнд: Барааны үнэ 10.111.153 /арван сая нэг зуун арван нэгэн мянга нэг зуун тавин гурав/ төгрөгийг ********** гаргуулахаар нэхэмжилж байна. Төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1.085.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.179.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1.100.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.900.000 төгрөг, нийт 5.264.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 4.847.153 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Хариуцагч үлдэгдэл 4.847.153 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна гэв.
Хариуцагч *********шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1.085.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.179.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1.100.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.900.000 төгрөг, нийт 5.264.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 4.847.153 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *********нэхэмжлэлийн шаардлага 10.111.153 төгрөгөөс 5.264.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж, үлдсэн 4.847.450 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********** 4.847.450 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 92.509 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Цахиур хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй, хариуцагч ********* холбогдох, 10.111.153 /арван сая нэг зуун арван нэгэн мянга нэг зуун тавин гурав/ төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч 5.264.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж, үлдсэн 4.847.450 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********** 4.847.450 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 92.509 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хуулийн 175 дугаар зїйлийн 175.1-т зааснаар хариуцагч *********тєлбєрийг сайн дураар тєлєєгїй тохиолдолд барьцааны улсын бүртгэлийн ******** дугаартай, ******** нэгж талбарын дугаартай Орхон аймгийн ************* дугаарт бүртгэгдсэн ***********нэгж талбарын дугаартай Орхон аймгийн ************ талбайтай газрыг худалдан борлуулж, їїргийн гїйцэтгэлийг хангуулахыг Шїїхийн шийдвэр гїйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ