| Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би Нэхэмжлэгч: *************** нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************** холбогдох Гар утасны үнэ 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2016/01185/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би *************** найзындаа түр очихдоо Самсунг гранд-2 маркийн гар утсаа хулгайд алдсан. Би утсаа авдар дээр нь тавиад түр дуг хийхийн хооронд манай найз ******, эхнэр ***** хамт байсан. Намайг унтаж байх хооронд ***********ж орж ирээд гарахдаа миний утсыг аваад гарсан байхыг ******* харсан. Тэгэхээр нь хөөе хүний утас гээд араас нь гарахын хооронд ****** алга болсон байсан. Тэгээд гэрийг нь заалгаж олоод 2-3 удаа гэрт нь очоод уулзаж чадаагүй. Урьд өмнө нь бас миний утсыг удаа дараа авч байсан учир би бас ярьж байгаад авч болно биз гэж бодоод 4-5 хоног хүлээгээд утсаар ярьсан чинь ...хэдийг өгөх юм, чи хэдийг авах гээд байгаа юм гээд байсан. Би 120.000 төгрөгийн утас 120.000 төгрөгөө л авна гэхэд би чамд 120.000 төгрөг өгч чадахгүй. 100.000 төгрөг өгье гэсэн. Тэгээд өгөхгүй болохоор нь би аймгийн Цагдаагийн газарт өргөдөл өгч байцаагч Гантулгад хуваарилагдсан. Тэгтэл миний өргөдлийг бүртгээгүй байсан. Мөн ******* дуудаж уулзаад Хорлоог дуудаад нүүрэлдүүлэхэд ****** авсан гэдгээ хүлээгээд 9 дүгээр сарын 5-6-ны үед өгөхөөр болсон. Гэтэл одоог болтол өгөөгүй, залгахаар утсаа салгаад авахгүй, авахаараа шүүхээрээ яв гээд байна. Би энэ гар утсаа 2016 оны 7 дугаар сарын 20-ны үед Захын Шүр дэлгүүрийн урдаас харсан гар утас зардаг газраас 120.000 төгрөгөөр худалдаж авсан шинэ утас байсан. Иймд ****** утасны үнэ 120.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би ******* нэхэмжилсэн 120.000 төгрөгийг 11 сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *********нь хариуцагч ********** холбогдуулан гар утасны үнэ 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********* нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулах тухай тайлбарыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийн тал хувь болох 2.275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *********** улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***** гар утасны үнэ 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч ********* хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгөөс 2.275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ****** улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА |