| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01139/И |
| Дугаар | 155/ШШ2016/01188 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2016/01188
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ***********/-ийн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч 155/2016/01139/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлт гаргагч *********шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн малын санитарчийн ангид элсэн орж 1978 оны 06 дугаар сарын 30-нд төгсөж улмаар 1978 оны 07 дугаар сараас 05-ны өдөр Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн Соёо багт малын эмч, санитарчаар томилогдож ажиллаж эхэлсэн. Ингээд энэ бригадад 13 жил гаруй ажиллаад 1991 оны 10 дугаар сарын 28-нд ажлаа өгсөн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн үед ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн тул миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн Соёо багт 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малын эмч, санитарчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: *********нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн Соёо бригадад 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд малын эмч, санитарчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна. Хүсэлт гаргагч *********нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн Соёо бригадад 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд малын эмч, санитарчаар ажиллаж байсан болох нь ********* нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлээс олгосон Дурсамж, 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Мандат, 1984 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Баярын бичиг, 1979 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Баярын бичиг, гэрч ********** нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Хүсэлт гаргагч *********нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *********** Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн Соёо бригадад 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд малын эмч, санитарчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Я.Болд-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
|
| ||
| |