Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/01187

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***********

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****************

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 70.885.989.72 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанхуяг, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, хариуцагчийн өмгөөлөгч *******нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ************* ***** нар нь Төрийн банктай 2013 оны 10 сарын *********** дугаартай зээлийн гэрээ байгуулан 65.000.000 /жаран таван сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд ******** зээлийн барьцааны гэрээний дагуу ********* хөдлөх хөрөнгө зах дээр байрлах бараа материал /малгай бүс морины хэрэгсэл, автомашины сэлбэг/ барьцаалсан. Банк зээлдэгч ******** нарт удаа дараа зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө төлж барагдуулах мэдэгдэл, шаардлага өгч биечлэн уулзаж байсан. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч ******** нарт зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 53.885.292.65, зээлийн үндсэн хүү 16.564.942.15, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 435.754.92 төгрөг, нийт 71.088.660.92 төгрөг байна. Зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 71.088.660.92 /далан нэгэн сая наян найман мянга зургаан зуун жаран төгрөг ерэн хоёр мөнгө/-ийг зээлдэгч ************** нарын барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банк нь 2016 оны 08-р сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 53.885.292.65 төгрөг, зээлийн үндсэн хүү 16.564.942.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 435.754.92 төгрөг, нийт 71.088.660.92 төгрөгийг *********, ********* бид нараас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь бид 2013 оны 10-р сарын 28-ны өдөр тус банктай зээлийн гэрээ хийж 65.000.000 төгрөгийн зээл авч тухайн зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулж байсан. Гэтэл банкны зүгээс гэрээний үүргээ зөрчин 2015.04.09-ний өдөр шүүхэд хандсан байсан. Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 005 дугаартай шийдвэрээр тус банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бид анх энэ зээлийг авах сонирхолгүй байсан бөгөөд хууран мэхлэгдсэний улмаас авсан. Зээлийн гэрээ эргэн төлөлт 2018 оны сүүлчээр дуусахаар байхад мөн зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байхад банкны зүгээс бидний эрхийг зөрчин шүүхэд удаа дараа хандаж байгаад гомдолтой байна. Иймд бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин зээлийн үндсэн өрийн үлдэгдэл болох 53.885.292.65 төлж барагдуулахыг зөвшөөрч тус банктай эвлэрэн хэлэлцэх саналтай байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банкны Хөвсгөл салбар нь хариуцагч *********, ********* нарт холбогдох 71.088.660.92 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 53.885.292.65 төгрөг, үндсэн зээлийн хүү 16.564.942.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 435.754.92 төгрөг, нийт 70.885.989.72 төгрөг нэхэмжилж байгаагаас 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааны хүү 7.972.070.06 төгрөгийг хасч 62.913.919.12 төгрөгийн хэмжээнд эвлэрэхэд татгалзах зүйлгүй байна гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 53.885.292.65 төгрөг, үндсэн зээлийн хүү 16.564.942.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 435.754.92 төгрөг, нийт 70.885.989.72 төгрөгөөс 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааны хүү 7.972.070.06 төгрөгийг хасч 62.913.919.12 төгрөгийн хэмжээнд эвлэрэх саналтай байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар нь хариуцагч *********, ******** нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 70.885.989.72 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн банкны Хөвсгөл салбар нэхэмжлэлийн шаардлага 71.088.660 төгрөгийг багасгаж 70.885.989.72 төгрөг нэхэмжилсэн бөгөөд зохигч шүүх хуралдаанд 62.913.919.12 /жаран хоёр сая есөн зуун арван гурван мянга есөн зуун арван есөн төгрөг 12 мөнгө/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн бөгөөд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 578.393 төгрөгөөс илүү төлсөн 66.013 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *********, ****** нараас 62.913.919.12 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 472.520 төгрөгийн тавин хувь 236.260 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч *********, Ц********** нарт холбогдох, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 70.885.989.72 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн зохигч 62.913.919.12 /жаран хоёр сая есөн зуун арван гурван мянга есөн зуун арван есөн төгрөг 12 мөнгө/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 578.393 төгрөгөөс илүү төлсөн 66.013 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *********, ****** нараас 62.913.919.12 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 472.520 төгрөгийн тавин хувь 236.260 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол 

  

 

 

ШҮҮГЧ                                Г.ДАВААХҮҮ