Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2024/00402

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    129/ШШ2024/00402

 

 

 

        Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

          биелүүлснийг баталж хэргийг

          хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, . байрлах М ХХК

Хариуцагч: А аймгийн Х сумын . багт оршин суух Б овгийн Э.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг нийт 1,231,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Т нь М-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 12 сарын 05-ны өдөр 1400000594487 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Э.Т нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 сарын 28-ны өдөр 830,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаандаа төлж барагдуулаагүй. Э.Т нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Э.Т  зээлийн гэрээний үүрэг 2024 оны 5 сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 830,000 төгрөг, зээлийн хүү 339,938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,442 төгрөг, нийт 1,231,380 төгрөг байна. Өнгөрсөн хугацаанд Э.Т-ны зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба хэд хэдэн удаа хэсэгчлэн төлөх хугацаа тохирсон ч огт төлбөр төлөөгүй. М нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 1,231,380 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан тайлбартаа: МХХК нь хариуцагч Э.Т-с зээлийн гэрээний үүрэгт 1,231,380 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,231,380 төгрөгийг М ББСБ-ийн ХААН банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э.Ту-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 1,231,380 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

 

            Зохигчийн байгуулсан зээл, зээлийн эрх нээх гэрээний 2 дугаар зүйлийн 2.5, 2.6-д зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Т нь нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 1,231,380 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-н тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,103 төгрөгөөс 17,051.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Ту-с 17,051.5 төгрөг, улсын орлогоос 17,051.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 1,231,380 (нэг сая хоёр зуун гучин нэгэн мянга гурван зуун ная) төгрөгийг хариуцагч Э.Т төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,103 төгрөгөөс 17,051.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Т-с 17,051.5 төгрөг, улсын орлогоос 17,051.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА