| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00327/И |
| Дугаар | 149/ШШ2024/00320 |
| Огноо | 2024-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 149/ШШ2024/00320
2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 149/ШШ2024/00320 Мандал сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,
Нэхэмжлэгч: ************************** нэхэмжлэлтэй
Хариуцагч:****************************** ******* овогт *******гийн *******т холбогдох
1,369,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******ын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ************* дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******ийг 2022 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө ******* ******* 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 19 тоотод найз охин болох *******г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас шал угаадаг төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.
Энэ гэмт хэргийн улмаас иргэн *******гийн эрүүл мэндэд хохирол, гэмтэл учирсан тул тэрээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэн, өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэх зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээг авчээ.
Хохирогч ******* нь даатгуулагчийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдаж, Дархан-Уул аймгийн нэгдсэн төв эмнэлгээр үйлчлүүлж, амбулаторийн үзлэг 15000 төгрөг, эмийн эмчилгээ 1.354.000 төгрөг, нийт 1,369,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5 дахь заалтад "эрүүл мэндийн даатгалын шимтгэл" гэж эрүүл мэндийн даатгалд даатгуулах зорилгоор иргэн болон түүний нэрийн өмнөөс төр, хуулийн этгээд эрүүл мэндийн даатгалын санд хуульд заасан хувь хэмжээгээр төлөх төлбөрийг;
-3.1.6 дахь заалтад "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг" тус тус ойлгохоор тодорхойлсон бөгөөд эндээс үзэхэд Эрүүл мэндийн даатгалын сан бол нийтийн сан юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.", *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20 1-д ******* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.", 41 дүгээр зүйлийн 41.1-д "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж зааснаас прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгогдсоноос гадна прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авах үүрэгтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 1 1-д "гэмт
хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага
хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ"
гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан эрүүл мэндийн
тусламж үйлчилгээний зардлыг прокурорын байгууллага хариуцан нэхэмжлэх эрхтэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр'гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан бөгөөд эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах үндэслэлтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэн *******гийн эмчилгээний зардалд зарцуулсан 1.369.000 төгрөгийн гэм хорыг шүүхээс гэм буруутайд тооцогдсон Б.*******өөс гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох шаардлага үүссэн гэж үзэж байна.
Иймд төр, нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр *******ын тухай
хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг тус
тус удирдлага болгон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан гэм хор болох
1.369.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох Б.*******өөс
гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь
100900020080 тоот дансанд төвлөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна.... гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ******* *******ын газрын нэхэмжилсэн, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,369,000 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******ын газрын 1,369,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* *******ын газрын 1,369,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Эрдэнэмөнх