| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00309/И |
| Дугаар | 149/ШШ2024/00319 |
| Огноо | 2024-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 149/ШШ2024/00319
2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 149/ШШ2024/00319 Мандал сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, ***** баг, ******* тоотод орших /рд:*******, Утас:*******/ ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, **** баг, ******* тоотод оршин суух, /Утас:*******/ *******ын т холбогдох
1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь 2023 оны 10 сарын 15-ны өдөр надаас 1 килограммыг нь 400 төгрөгөөр тооцож нийт 4.5 тонн байцааг 1800000 төгрөгөөр худалдан авсан. 600000 төгрөгийг нь тухайн үедээ миний Хаан банкны тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 1200000 төгрөгийг 2023.11.20-ны өдөр өгөхөөр тохирсон боловч элдэв янзын шалтаг тоочсоор өгөлгүй өдий хүрлээ. Одоо болохоор мөнгө байхгүй өгч чадахгүй гэж хэлээд залгахаар утсаа ч авахгүй боллоо. Иймд аас 1200000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. ... гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ******* овогтой би иргэн *******оос 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1кг нь 400 төгрөгөөр бодож 4.5 тонн байцааг 180.000 төгрөгөөр бодож тухай үед нь 600,000 төгрөг өгөөд авсан. 2023 оны 12 сард үлдсэн мөнгийг таллаад 2 хувааж төлье гэсэн боловч ******* татгалзаж бөөнд нь авна гэж татгалзсан. 2024 оны 06 сарын 27 өдөр 600,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 600,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 20 өдөр болоход төлж барагдуулна. Иргэн *******той уулзаж хугацаагаа хэлэх гэсэн боловч одоо л авна гэсэн мөн би одоо өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Нэхэмжилж байгаа 1,200,000 төгрөг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.*******ийн 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т. маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ийн 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т. төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 16,675 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 16,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ.