Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 149/ШШ2024/00339

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 149/ШШ2024/00339 Мандал сум

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,

Нэхэмжлэгч: ******************** ******* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: ************************ тоотод оршин суух, /рд:*******, утас:*******/ Бямбахүүгийн *******д холбогдох

723,274 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б ******* нь "******* ББСБ"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 12 сарын 25-ны өдөр ******* тоот Зээл, зээлиин эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлиин эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 сарын 11-ний өдөр 550,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй зээлж авсан ба хугаацаанд нь төлж барагдуулаагүй юм. Б.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2023 оны 10 сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Б.*******ы зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 433,588 төгрөг, зээлийн хүү 272,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,340 төгрөг, нийт 723,274 төгрөг байна. ******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт 723,274 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна..... гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ******* ББСБ-с гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд хүлээн зөвшөөрч 723,274 төгрөгийг төлж барагдуулах болно. 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд төлж дуусгах болно гэж би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-н 723,274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-н 723,274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,909 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 10,954.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 10,954.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ