| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00332/И |
| Дугаар | 149/ШШ2024/00321 |
| Огноо | 2024-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 149/ШШ2024/00321
2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 149/ШШ2024/00321 Мандал сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод байрлах ******* ХХК-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум ******* тоотод оршин суух /рд:*******, Утас:*******/ ******* овогтой *******од холбогдох
3,258,402.35 /гурван сая хоёр зуун тавин найман мянга дөрвөн зуун хоёр төгрөг гучин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .....******* овогтой ******* нь ******* ХХК-тай 2022 оны 05-р сарын 17-ны өдөр ******* тоот Зээлийн гэрээ байгуулж 1,979,910 төгрөгийг жилийн 39,6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн болно. 2024 оны 06-р сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.
Нийт: 3,258,402.35 /гурван сая хоёр зуун тавин найман мянга дөрвөн зуун хоёр төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч: ******* овогтой ******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 644 хоног хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна..... гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ******* миний бие нь *******ээс утас лизингдэж авсан нь үнэн. 3,258,402.35 энэ мөнгийг маргах зүйлгүй төлж барагдуулна хэмээн би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 3,258,402.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн 3,258,402.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67085 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 33,542.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 33,542.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ