| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00458/и |
| Дугаар | 135/ШШ2024/00735 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 135/ШШ2024/00735
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00458/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, ****** , ******* *******, ****** тоот хаягт байрлалтай “ гийн ” ХХК /РД:, итгэмжлэгдсэн төлөөлөгч , , утас:, /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хэсэг, ****** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******, утас: *******/,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хэсэг, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын /РД:, утас: / нарт холбогдох,
“3,873,145.11 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа оролцов.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...******* овогтой *******, ******* овогтой нар нь нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч, манай байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл болох 3,873,145.11 төгрөгийг төлж барагдуулсан тул дээрх хариуцагчид холбогдох 2024.05.30-ны өдөр товлогдсон шүүх хурлыг цуцалж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ гийн ” ХХК нь хариуцагч З.*******, Б. нарт холбогдуулан “3,873,145.11 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 3,873,145.11 төгрөгийг хариуцагч З.*******, Б. нар нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,920.32 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******, Б. нараас 76,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “ гийн ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.*******, Б. нарт холбогдох “3,873,145.11 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,920.32 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******, Б. нараас 76,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “н гийн ” ХХК /РД:/-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН