Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2024/00748

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

                                                                                     Хэргийн индекс:135/2024/00488/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овогтой ******* /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, “******* *******”, ****** тоот хаягт байрлалтай, “*******” ХХК /РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: /-д холбогдох,

 

“Орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргуулахыг даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа оролцов.

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч А.******* нь ****** дугаар байрны ****** тоотод амьдардаг. Энэ байрныхаа шударга өмчлөгчөөр тогтоолгож, ****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг ХХК-д даалгах нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байгаа, ямар нэгэн маргаан байхгүй” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Ямар нэгэн маргаангүй хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйл байхгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “Орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн банкны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр дээрх ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** дугаар байр, ****** тоот орон сууц нь хариуцагчийн өмчлөлд, банк ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаалагчийн барьцааны эрх хэвээр хадгалагдах ба энэхүү шийдвэр нь тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өмнө үүссэн гэрээний үүрэгт саад болохгүй болохыг дурдах нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-д холбогдох “****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргуулахыг даалгах тухай” иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.******* /РД:*******/-т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.НОМИН