| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01014/и |
| Дугаар | 135/ШШ2024/00988 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 135/ШШ2024/00988
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/01014/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ******* ******* сум, ****** дүгээр баг, ******* ****** дүгээр байр, ****** тоотод байрлах, утас: *******, *******, “******* *******” ХК-ийн ****** салбар ******* ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ******* ******* сум, ****** дугаар баг, ************* тосгон, ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, утас: *******, *******, овогт ы ,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, утас: , , овогт гийн нарт холбогдох
19,327,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХК-ийн ****** салбар ******* ******* тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Хариуцагч Ж., Ш. нар нь анх 2022 оны 06 сарын 21-ний өдөр ******* ******* ХК-тай тоот дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 18,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай зээлийн 13,2 хуувийн хүүтэй цалингийн зээл авсан. 2023 оны 04 сарын 14-ний өдөр үлдэгдэл 12,592,00 төгрөгийн зээл дээрээ нэмэлтээр 9,000,000 төгрөгийн зээл авч нийт 21,592,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай жилийн 15,6 хувийн хүүтэй нөхцөлөөр нэмэлт гэрээ байгуулан авсан. 2024 оны 04 сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 18,055,504.42 төгрөг, үндсэн зээлийн хүү 1,214,484.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,010.84 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 27,000 төгрөг нийт 19,327,000 төгрөг байна. Ж., Ш. нар нь зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийдэг. Банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас удаа дараа хүргүүлж, зээлээ төлөхийг шаардахад шаардлагыг биелүүлэхээс илт зайлсхийж, байнгын худал ярьж зээлээ төлүүлэхэд хүндрэлтэй байгаа учир гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчээр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж., Ш. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“**************” ХК-ийн нэхэмжилж байгаа 19,327,000 төгрөгийг маргаангүйгээр төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХК-ийн ****** салбар ******* ******* тооцооны төв нь хариуцагч Ж., Ш. нарт холбогдуулан 19,327,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж., Ш. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,327,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн тайлбар нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “**************” ХК-ийн Дархан салбар ******* ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж., Ш. нарт холбогдох 19,327,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,585 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 127,292.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 127,292.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА