Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 149/ШШ2024/00347

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 дугаар сарын 03-ны өдөр 149/ШШ2024/00347 Мандал сум

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сум ******* тоот утас:/*******,*******/ ******* овогт *******ы *******-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, *******, ******* тоотод оршин суух, /рд:*******/, утас:/ овогт -н д холбогдох

7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад, 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..... Миний бие ******* овогтой ******* нь 2023 оны 09-р сарын 10 өдөр орой 10 цагийн үед байрны гадаа танил ахтайгаа машинд сууж байтал согтуу машинаа унаж байрны гадаа ирээд машинаа тавьчхаад шууд намайг таньж миний машинд орж ирээд хойно суусан тэгээд удалгүй миний танил ахтай шууд хэрүүл өдөж муудалцаад байхаар нь би боль чамайг би гэрт чинь оруулаад өгий чи нэлээн согтуу байна гэхэд шууд машинаас бууж миний хаалган дээр эрэхлээр нь би буугаад очиход шууд нүүр лүү минь үгийн зөрүүгүй хэд цохиод зугтаасан тэгэхэд би шүдийг минь цохичихлоо тэнэг минь гээд араас нь орилоход буцаж ирээд дахиад цохих гэж дайрахад машинд сууж байсан ах гарч ирж салгаад тэгээд эхнэр тэр хавийн хүмүүс нийлж салгаад цагдаа дуудахад дахиад зугтаагаад алга болсон байсан тул өргөдөл гаргаж эмнэлэг орж шүдээ үзүүлэхэд дээд урд 2 шүд мулт цохигдож доод урд 4 шүд маш хүндээр хөдөлгөөнд орсон байна яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол унахад бэлэн байна шүү гэж сануулсан. Маргаашаас нь цагдаа дуудаж эрүү үүсгэх гэхэд надаас уучлалт гуйж уйлан дугараад тохиролцмоор байна ажлаасаа халагдмааргүй байна шүүхээр ормооргүй байна. Би үнэхээр тасарчихсан байна гээд гуйгаад байхаар нь за чи тэгвэл 12,000,000 төгрөг төл шүдний нийт зардал чинь ингэж гарч байна би уруул хөмсөг сэт цохисонд чинь тооцоогүй шүү гэхэд за тэгье гэж тохиролцоод мөнгөө өгдөг дээрээ дахиад новширсон 5,000,000 төгрөгийн одоо өгөөд 7,000,000 төгрөгийг нь 2024-06-10 дотор найдвартай гуйж нэхүүлэхгүйгээр төлнө гуйж байна гээд байхаар нь дахин итгэж нотариатаар орж гомдлоо авсан боловч хэлсэн хугацаандаа өгсөнгүй удаа дараа нэхүүлж миний эрүүл мэнд гоо сайхнаар тоглоом хийж доромжилж байна. За үнэхээр мөнгөгүй гэхээр байцаагаа сая хураагаад охиныхоо хятад сурах зардал 10,000,000 төгрөг дээрээс нь 5 жил ажилласан урамшуулал мөнгөө авсан сурагтай 2 хүүхдэдээ 1,500,000 шинэ дугуй авч өгсөн боловч намайг үл тоон 2,500,000 төгрөг л өгч чадна үлдсэнг нь боломжтой болохоороо хэд хувааж төлнө гэж доромжилж байна. ас авсан 5,000,000 төгрөгийг доод 4 шүдний эмчилгээний зардалд хэрэглэсэн ба одоо авах 7,000,000 төгрөгийг дээд 2 шүдээ имплант шүд хийлгэх зардалд ашиглах байсан боловч 10 сар шүдгүй явж байна. Иймд та бүхэн миний гоо сайхан болох шүдний мөнгө 7,000,000 сая төгрөгийг яаралтай гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.....гэжээ.

 

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... од 7,000,000 төгрөг өгөхөөс 3,450,000 төгрөг өгсөн. Үлдсэн 3,550,000 төгрөгийг 10 сарын 10-нд өгнө гэж тохирч тохиролцсон..... гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ын 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ын 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 63,475 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 63,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ