Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 149/ШШ2024/00344

 

 

 

 

 

 

2024 оны 09 дугаар сарын 03-ны өдөр 149/ШШ2024/00344 Мандал сум

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,

Нэхэмжлэгч: *************************-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: : *********************** ******* овогт *******ын *******-д холбогдох

232,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..... Д.******* нь "*******"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлииг хүлээн зөвшөөрч 2021 оны 08 сарын 11-ны өдөр ******* тоот Зээл, зээлиин эрх нээх гэрээ байгуулсан. Д.******* нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 08 сарын 12-ний өдөр сарын 3,4% хүүтэй 200,000 төгрөгийг зээлээр авсан ба 2021 оны 09 сарын 12-ны өдөр буцаан төлөх үүрэгтэй байсан боловч төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд Д.*******ийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл зээлийн хүүгээ төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч огт төлөлт хийхгүй, утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулахаас зайлсхийсээр өнөөдрийг хүрсэн. Д.*******ийн зээлийн гэрээний үүрэг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 27,839 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4386 төгрөг, нийт 232,225 төгрөг гаргуулахаар байна.

******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Д.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 232,225 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ******* овогтой ******* миний бие нь ******* ХХК-ний нэхэмжлэлд гаргасан төлбөрийг 2024 оны 09 дүгээр сард багтаан төлөх болно..... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-н 232,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-н 232,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,248 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 5,124 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 5,124 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ