| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01000/и |
| Дугаар | 135/ШШ2024/00989 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 135/ШШ2024/00989
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/01000/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар багт байрлах, утас: *******, “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, утас: *******, ******* овогт *******ын *******д холбогдох
11,614,249.78 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Н.******* нь 2022 оны 12 сарын 08-ны өдөр “*******” ХК-тай ******* тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 16,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авчээ. Зээлдэгч Н.******* нь зээл авах үедээ ******* аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг ХХКнд 2 дахь жилдээ жолоочоор ажиллаж байсан. Зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээний 2.4 дэх заалт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлээ төлөх үүргээ 2023 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс зөрчиж, 2024 оны 02 сарын 27-ны өдрийг хүртэл хэтрүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл 10,781,813.9 төгрөг, хүү 808,192.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,243.69 төгрөг нийт зээл хаах дүнгээр 11,614,249.78 төгрөг болсон байна. ******* тоот зээл болон барьцааны гэрээний зээлийг эргэн төлөх хугацаа 2025 оны 06 сарын 05-ны өдөр дуусна. Иймд ******* тоот зээл болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн 10,781,813.19 төгрөг, хүү 808,192.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,243.69 төгрөг, нийт зээл хаах дүнгээр 11,614,249.78 төгрөгийг хариуцагч Н.*******ас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* овогтой ******* би дахь зээлийн эргэн төлөх тал дээр маргаж байгаа зүйлгүй бөгөөд зээлийн дүн 11,614,249.78 төгрөгийг төлж барагдуулахаа энэхүү тайлбараар илэрхийлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан 11,614,249.78 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,614,249.78 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн тайлбар нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох 11,614,249.78 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,777.01 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 100,388.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 100,388.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА