| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00378/И |
| Дугаар | 149/ШШ2024/00345 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 149/ШШ2024/00345
2024 оны 09 дугаар сарын 03-ны өдөр 149/ШШ2024/00345 Мандал сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Сүмбэр сумын 1-р баг бургас гэх газарт оршин суух, рд:*******, Утас: /*******, *******/ ******* овогтой *******ын *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: : Сэлэнгэ аймгийн Мандал сумын, *******, ******* тоотод оршин суух, Утас:/*******, / ын т холбогдох
20,227,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.*******т би иргэн Э.т 2023 оны 2-р сарын сүүлээр Портер-2 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ 7,500,000 төгрөгөөр зарсан. Мөн 2023 оныхоо 10-н сард мал зарсан. Эр ямаа-10ш-1ш үнэ 165,000 нийт 1,650,000 төгрөг, Эм ямаа 87ш-1ш үнэ 90,000 нийт 7,830,000 төгрөг, Эм хонь 53ш-1ш үнэ 160,000 нийт 8,480,000 төгрөг, Эр шүдлэн үхэр 2ш-1ш үнэ 1,300,000 нийт 2,600,000 төгрөг 28,060,000 төгрөг авахаас 13,500,000 авсан. Үлдэгдэл 14,560,000 төгрөг үлдсэн. 14,560,000 төгрөгтөө 2024 оны 10-р сараас 2024 оны 07 дугаар сар хүртэл 5% хүү тооцож авна. Сарын хүү 703,000-9 сардаа хуваахаар (6,327,000 үүнээс иргэн Э. мөнгөний хүү гэж 1,600,000) төгрөг өгсөн. 6,327,000-1,600,000 төгрөг хасаад 4,727,000 төгрөг хүү 1,456,000-4,727,000 төгрөг нэмээд 19,287,000 төгрөг. Үүн дээр иргэн Э.аас мөнгө авах гэж, Зүүнхараа (Мандал сум руу) 3 удаа Улаанбаатар хот руу 1 удаа, Төв аймаг руу 2 удаа тус тус явсан. Мөн Портер-2 маркийн улсын дугаартай автомашины 2023 оны татвар 2024 оны татвар, утаа болох 80,000 төгрөг төлсөн. Уг нэхэмжлэл шүүхэд биш Э.т өөрт нь очоод байхгүй болсон тул дахин нэхэмжлэл хүргүүлж байна. Дахин тэмдэгтийн хураамж авахад мөн 245,000 төгрөг орсон. Нийт 20,227,000 төгрөгийг гаргуулж өгнө үү? Нотариатч банкны хуулганы мөнгө ороогүй болно. 2024 оны 07-р сарын 09-ны өдөр тус шүүхэд мөн нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүхийн захирамж гаргасан бөгөөд бүрдүүлбэрийг хангаж дахиж хүргүүлэв.... гэжээ.
Хариуцагч Э. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Э. миний бие нь нэхэмжлэгч Н.*******тын нэхэмжилж байгаа 20,227,000 төгрөгийг маргах зүйлгүй төлөх болно. Төлбөрийг төлөх талаар Н.*******той тохирч сар бүр 1,000,000 төгрөг төлж дуусгахаар болсон болно.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.*******тын 20,227,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ийн 20,227,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,085 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 129,542.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 129,542.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ