| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2020/0783/З |
| Дугаар | 128/ШШ2022/0239 |
| Огноо | 2022-03-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2022/0239
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Б.А*******гийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэж хариу өгөхийг даалгах ,
Гуравдагч этгээд А.Б******* шүүхэд гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагаа: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар А.Д*******т олгосон 500 м.кв газрын давхацсан хэсэг болох 238 м.кв газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/79 дүгээр захирамжаар Я.Н*******т олгосон 443 м.кв газрын давхацсан хэсэг болох буй 370 м.кв талбай бүхий хэсгийг тус тус хүчингүй болгож, А.Б*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах гэж тус тус тодорхойлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид хандан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд 1400 м.кв талбай бүхий 2 айлын газарт шинээр хүсэлт өгснийг хариуцагч шийдвэрлэж хариу өгөхөөр болсон бөгөөд гуравдагч этгээд А.Б*******ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй үндэслэлээр харилцан тохиролцож эвлэрсэн. Иймд миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Миний хувьд иргэн Б.А*******гийн гаргасан шинээр өөр байрлалд 2 айлын газар шийдэж өгсөн тохиолдолд нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна.
Иргэн Б.А*******д шинээр 2 айлын газар зааж өгснөөр гуравдагч этгээдийн газрын давхцал бүрэн арилна. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/79 дугаартай захирамжаар 443 м.кв газар олгохдоо А.Б*******ийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/719 захирамжаар олгосон газартай давхацсан.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар н.Д*******т 300 м.кв газар олгосон нь А.Б*******ийн 238 м.кв газартай давхацсан.
Дээрх давхцалыг арилгах талаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч өөр газар эзэмшихээр хүсэлт гаргасан тул гуравдагч этгээдийн газар бусдын газартай давхцалгүй болсон байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар бие даасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 22 дугаар зүйлийн 22.3-т Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч Б.А******* Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэж хариу өгөхийг даалгах,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж******* Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар А.Д*******т олгосон 500 м.кв газрын давхацсан хэсэг болох 238 м.кв газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/79 дүгээр захирамжаар Я.Н*******т олгосон 443 м.кв газрын давхацсан хэсэг болох буй 370 м.кв талбай бүхий хэсгийг тус тус хүчингүй болгож, А.Б*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж******* нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А*******гаас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй нь хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэж хариу өгөхийг даалгах, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж******* Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар А.Д*******т олгосон 500 м.кв газрын давхацсан хэсэг болох 238 м.кв газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/79 дүгээр захирамжаар Я.Н*******т олгосон 443 м.кв газрын давхацсан хэсэг болох буй 370 м.кв талбай бүхий хэсгийг тус тус хүчингүй болгож, А.Б*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлээсээ тус тус татгалзсаныг баталж, Б.А*******гийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ