| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01008 |
| Дугаар | 135/ШШ2024/01009 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 135/ШШ2024/01009
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/01008/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** айл байр, ****** тоотод оршин суух ******* овогтой ******* /утас:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, Үндсэн тосгон гудамж, ****** брак байр, ****** тоотод оршин суух ******* овогтой ******* /утас: *******/-д холбогдох,
“4,600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Г.*******,
Хариуцагч: Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Зээлийн гэрээ бичгээр хийж 2,500,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай 2023 оны 01 сарын 20-ны өдөр зээлдүүлсэн болно. Гэрээний 4.7 заасны дагуу хүүгээ төлөхгүй гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж, үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 2,500,000 төгрөг, 12 сарын хүү 2,100,000 төгрөг, бүгд 4,600,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ж.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Бидний тохиролцоо мөн. Хүчээр гарын үсэг зурсан зүйл байхгүй” гэв.
Зохигчид шүүх хуралдаанд гаргаж өгсөн эвлэрлийн гэрээндээ:
“...Нэхэмжлэгч Г.******* миний бие нэхэмжлэл үндсэн үнэ болох 4,600,000 төгрөгөө 2,600,000 төгрөг болгон бууруулж, хариуцагч Ж.******* нь 2,600,000 төгрөгийг 3 сарын хугацаанд сар бүр 600,000 төгрөгөөр, 4 дэх сар нь 800,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Данс *******” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ж.*******ад холбогдуулан “4,600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч, нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэжээ.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь харилцан тохиролцож “...Нэхэмжлэгч Г.******* миний бие нэхэмжлэл үндсэн үнэ болох 4,600,000 төгрөгөө 2,600,000 төгрөг болгон бууруулж, хариуцагч Ж.******* нь 2,600,000 төгрөгийг 3 сарын хугацаанд сар бүр 600,000 төгрөгөөр, 4 дэх сар нь 800,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Данс *******” гэх эвлэрлийн гэрээ байгуулж, шүүх хуралдаанд ирүүлсэн байна.
Дээрх зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Г.Мөнгөнбаганын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******ад холбогдох “4,600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхийн иргэний хэрэгт “...Нэхэмжлэгч Г.******* миний бие нэхэмжлэл үндсэн үнэ болох 4,600,000 төгрөгөө 2,600,000 төгрөг болгон бууруулж, хариуцагч Ж.******* нь 2,600,000 төгрөгийг 3 сарын хугацаанд сар бүр 600,000 төгрөгөөр, 4 дэх сар нь 800,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Данс *******” гэж харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын бууруулсан дүн болох 2,600,000 төгрөгөөс тэмдэгтийн хураамж тооцож 56,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА