| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00343/И |
| Дугаар | 148/ШШ2024/00402 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 148/ШШ2024/00402
| 2******* оны 08 сарын 26 өдөр | Дугаар 148/ШШ2*******/00402 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 4 дүгээр баг 4-р хэсэг ******* тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 3 хэсэг ******* тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД: /-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Нэхэмжлэгч: Миний бие Б.*******той 2019 онд танилцаж, 2020 онд манай ээжийн гэрт хамт амьдрахаар болсон. Бид 2021 оны 08 дугаар сарын 15-нд охинтой болсон. Тэр хугацаанд Б.******* нь тогтмол цалинтай ажил хийдэггүй байсан. Машинтай байсан ба машинаараа Улаанбаатар хот руу хүн зөөдөг байсан. Нэг хэсэг мөн авто угаалгын газар ажилладаг байсан. Хүүхдээ төрөх хугацаанд болон төрсний дараа мөнгө өгдөггүй байсан. Хүүхэд төрөөд 4 сартай байхад хойшоо наймаа хийж эхэлсэн. Тэр нь орлого байдаггүй. Гэр бүлээ тэжээх мөнгө байхгүй. Охин төрөөд 4 сараас хойш гэртээ 2,3 сар гэртээ нам суусан. Намайг албадан шаардлагаар ажилдаа ор гэж шаардаж охин 7 сартай байхад ажилдаа орж байсан. Охиныг ой 9 сартай байхад зуны амралт болсон. Амралтын мөнгө ороход зээл өгнө гэж дуусгаад зуны 2 сар хоолны мөнгө байхгүй, түрээсийн мөнгө идээд, зээл нь нэхэгдэж, сүүлдээ охин өлсөж, чичрээд аргаа бараад тэндээс явж өөрийнхөө ээжийн гэрт очсон. Тэндээс явсны дараа 6 сар болоход нэг ч удаа холбоо бариагүй. Хүүхдийн баяр, төрсөн өдөр болоход нэг ч удаа утсаар яриагүй. Яаж байна гэж асуугаагүй. Өвөл шинэ жил болох үеэр уулзаж бид эргэж нийлэх гэж үзсэн. Тэр үед болоогүй учраас дахин явсан. Тэрнээс хойш мөн нэг ч удаа яриагүй. Тийм учраас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 8.984.000 төгрөг гаргуулах шаардлага дээр бид төлбөр төлөх хугацаагаа тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан. Охиндоо тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Цаашид охинтойгоо уулзаж баймаар байна! гэх
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8,984,000 төгрөгийг Б.*******оос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба шүүх хуралдааны явцад зохигчид 8.984.000 төгрөг гаргуулах тухай маргааны талаар харилцан тохиролцож,эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.
Зохигчид 8,984,000 төгрөгийг 2******* оны 10 сарын 26-нд 4,500,000 төгрөг, 2******* оны 12 сарын 26-нд 4,484,000 төгрөгийг тус тус өгч авалцахаар хугацааг харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй байна.
Иймд дээрх зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэсэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Зохигчид нь 2019 онд танилцаж, улмаар хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2021 оны 08 сарын 23-ны өдөр охин төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч дээрх үйл баримтын талаар маргаагүй, ыг өөрийн охин болохыг хүлээн зөвшөөрч, түүнд тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба зохигчдын хэн хэн нь цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаагаа тус тус илэрхийлсэн.
Мөн хариуцагч хүүхдийн асрамжийн тал дээр маргаагүй тул охин ыг эх Э.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Түүнчлэн хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг эхийн үүрэг хэвээр хадгалагдах ба Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу охин Э.*******ийн хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг эх чөлөөлөгдөхгүй тул эцэг Б.*******оос хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж, ыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.*******ы төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (446700х12=5360400:2) улсын тэмдэгтийн хураамжид 57.833 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2******* оны 08 сарынг 05-ны өдрийн 1520 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 158,694 төгрөгийн төлөх хугацааг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хойшлуулсан болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин ыг эх Э.*******ийн асрамжид үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчид 8,984,000 төгрөгийг 2******* оны 10 сарын 26-нд 4,500,000 төгрөг, 2******* оны 12 сарын 26-нд 4,484,000 төгрөгийг тус тус өгч авалцахаар хугацааг харилцан тохиролцсон, зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2021 оны 08 сарын 23-ны өдөр төрсөн охин ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2******* оны 08 сарынг 05-ны өдрийн 1520 тоот шүүгчийн захирамжаар Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамж 158,694 төгрөгийн төлөх хугацааг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хойшлуулсан болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс 158,694 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 149,547 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 57.833 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ