Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 148/ШШ2024/00403

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 148/ШШ2024/00403

Сэлэнгэ аймаг

 

Гэрлэгчдийн эвлэрлийг батлах тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, Бугант 2 дугаар байр, ******* тоотод оршин суух хаягтай гэх ******* овогт ******* ******* /РД: *******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* өлөнт гудамж, 5 тоотод оршин суух хаягтай гэх ******* овогт ******* /РД: /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолж, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Д. /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь шүүх хуралдаанд гаргасан санал, хүсэлтдээ:

...Миний бие нь Д.д холбогдуулан Гэр бүл цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэл гаргахдаа хүүхэд болон нөхрийн зүгээс бодолгүйгээр зөвхөн өөрийн сэтгэл хөдлөлөөрөө хандаж нэхэмжлэл гаргасан байна гэж бодож байна. Нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлийг буцаахыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан санал, хүсэлтдээ:

... Гэрлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлд зааснаар гэрлэгчдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, өнөөдөр шүүх хуралдаанд гаргаж байгаа мэдүүлэг зэрэгт үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т зааснаар гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид гэр бүлийн хүчирхийллийн байдал, хэн нэгний эрх ашиг сонирхлыг зөрчсөн асуудал гарвал дахин шүүхэд хандах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. нь шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

... Гэр бүл цуцлуулахгүй гэсэн байр суурьтай байна гэх.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтууд, гэрлэгчдийн эвлэрсэн тухай хамтран гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Э.Нандин-******* нэхэмжилтэй Д.д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.*******, Д. нар нь эвлэрсэн болох нь тэдний хамтран гаргасан тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Энэхүү шийдвэр нь гэрлэлт цуцлуулах тухай дахин нэхэмжлэл гаргасан тохиолдолд саад болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Э.Нандин-******* нэхэмжилтэй Д.д холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолж, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Д. нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ